Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож, тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан адтай бүсгүй бол мисс Б.Гантогоо. Түүнийг “Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт, дэлхийн мисст өрсөлдөж байсан сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалж байснаар нь манайхан андахгүй. Тун ч олон талын авьяастай, олонд хүртээмжтэй энэ бүсгүй намын харьяалалд багтан, улс төрд ч цэг хатгаад авсан.
Гэр бүлтэй болсноосоо хойш нам гүм болж, нуувчинд амьдрах болсон Б.Гантогоо Алтан гадас одон авч энгэрээ мялаасан аж. Түүнийг 10 гаруй жил загвартай амьдралаа холбосон, олон сайхан охид бүсгүйчүүдийг олон улсын тэмцээнд оролцоход нь тусалж дэмждэг гэсэн үндэслэлээр шагнасан гэнэ. Энэ жишгээр бол ч мисс, загвар өмсөгчид бүгдээрээ л Алтан гадастан болох нь.
Явж явж энэ бол Алтан гадас ч гэнэ үү, мөнгөн гадас ч гэнэ үү, шагнал, одон медалиуд үнэ цэнэ, утга чанараа алдаж гүйцсэний нэг баталгаа гэж болно. Мөн ч их мөнгө төсвөөс танан байж одон медалиудыг урд хөрш болоод Солонгост үйлдвэрлэдэг юм гэнэ лээ. Төр засгийнхан маань анхаараасай.

Н.ДАРИЙ
Сэтгэгдэл (43)