Монголын хип хопчдын анхдагчдын нэг "Ice top" хамтлаг уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн амьдрах болсон. Тус хамтлагийн дуучин Э.Хатанбаатар буюу Хаагий артерийн судас дагасан нойр булчирхайн хорт хавдар гэсэн албан ёсны оноштой, өвчлөөд багагүй хугацаа өнгөрөөд байсан. Түүний амь насанд нь аюул нүүрлэхэд Хаагийд зориулан хамтлагийнхан болон урлагийнхан нь нэгдэж “Халуун сэтгэл” хандивын тоглолт зохион байгуулж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Хаагий тэнгэрийн оронд заларч, Монголын хөнгөн хөгжмийн урлагт том гарз тохиолоо. Түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (6)