Улс төрийн алиа салбадайнууд

Уг нь улс төр гэдэг хэр баргийн аавын хүү алхаад орчихдог хялбар эд биш. Урлагийн тайз биш учраас энд тодорхой түвшний мэдлэг, боловсролтой, хийж бүтээсэн юмтай, хэлж ярих үгтэй эрхмүүд хүлээн зөвшөөрөгдөж, улс орны бодлого боловсруулж, хууль батлахад гар бие оролцдог жамтай. Хөгжлөөрөө тэргүүлж буй Хятадад гэхэд л насны хязгаар тогтоож өгсөн байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Гэтэл манайд эсрэгээрээ хүлээн зөвшөөрөгдөх нь бүү хэл хувь хүнийхээ хувьд өсөж, бойжоогүй сайн дурын уран сайханчид улс төрд улайран дурлаж, уриа лоозон хашгирах болов. Улс төрийн 2 том хүчин АН, МАН дээр ийм үзэгдэл илт хавтгайрч буй нь эдгээр уран сайханчид үзэл бодлоороо гэхээсээ илүүтэй өчүүхэн тархиныхаа тойргоор эрх ашиг харж нам руу хошуурдаг болох нь илт байгаа юм. Ямартаа л нам дагавал ам тосдоно хэмээх орчин цагийн сонгодог хэлц гарч, үүнд итгэгсэд олширч байгаа нь энэ цагийн өрөвдөм дүр зургийн нэг хэсэг гэлтэй. Өөрийгөө хэзээ ч үл голох ийм хүмүүсийг бид алиа салбадайнууд хэмээн нэрийдэж байна. Зүй нь эдгээр сайн дурын уран сайханчдыг эгнээндээ элсүүлж буй улс төрийн нам, намын удирдлага нь тэнэг хүмүүс биш. Алив улсын улс төрд золиос хийх алиа салбадайнууд хэзээд хэрэгтэй байдаг. Тэр л орон зайд тоглуулах гэж улс төрд оршин тогтнох наад захын шаардлага хангаагүй хүмүүсийг намууд эгнээндээ элсүүлдэг тактиктай. Заримынх нь мөнгө хөрөнгө, заримынх нь залуу нас, хүрээлэл гэх мэт зүйлүүд намд ашигтай учраас тэдгээрийг элсүүлж, тоглоомын шатрын өрөг дээр тавина. Цаадуул нь өөрсдийгөө мундаг улс төрч мэтээр сэтгэж, амьдралынхаа турш хурааж цуглуулсан хөрөнгө мөнгө, эд баялаг, хүрээлэл, ажил юугаараа дэнчин тавин тавин улс төр гэгчид нь орно доо. Нэгэнт улс төрд орсон бол гарах гарц байдаггүй гэхчлэн тэд ихэвчлэн насаараа алиа салбадай хэвээр үлддэг нь харамсалтай. Жишээ нь сонгуулийн нэг тойрог дээр 2 том нам квотынхоо дагуу нэр дэвшигчдээ сойно. 3 мандаттай тойрогт 6 хүн өрсөлдөж, гурав нь л ялалт байгуулна. Ялалт байгуулах лидер субьект ойлгомжтой. Хажуугаар нь хэзээ ч гарч ирэх боломжгүй нэг хүнийг хүчээр тухайн тойрогт “шахна”. Эл шахааны хүн нь мөнөөх алиа салбадайнууд. Ийм хүмүүсийг намын удирдлагууд нь мундаг улс төрч болно, чи гарч ирнэ хэмээн хөөрөгдөхдөө гаргууд сайн гэдэг. Ингээд олныг үл нуршин сонгууль ойртсон энэ үед өнөөгийн Монголын улс төрийн эрхэм салбадайнуудын заримыг танилцуулъя.

“Бишрэлт”-ийн Б.Ундармаа

 Монголын анхны арилжааны банк “Капитал” хэмээх банкийг Ховд аймгийн Булган сумын уугуул, гавьяат эдийн засагч Р.Батбаяр хэмээх эрхэм үүсгэн байгуулж байсан түүхтэй. Тус банкаас гадна “Бишрэлт холдинг” хэмээх компани байгуулж, зочид буудал, гадаад худалдаа, үйлчилгээний салбараар бизнесийн хүрээгээ тэлсэн энэ эрхмийн охид болох Б.Ундармаа, Б.Болормаа хэмээх 2 бүсгүй бий. Эмч мэргэжилтэй, гадаад хэл соёлд нэвтэрхий дүү Б.Болормаа нь “Монгол эм импекс” улсын үйлдвэрийг хувьчлалаар авч удирдаж буй. Харин ууган охин Б.Ундармаагийн тухайд “Бишрэлт холдинг”-оо удирдан бууриа сахиж үлдсэн. Түүний нөхөр А.Ариунболд хэмээх ноёнтон “Капитал” банкны гүйцэтгэх захирлын алба хашдаг.

Хойд хөрш Орост боловсрол эзэмшсэн Б.Ундармаа хатагтай өнгөрсөн сонгуулиар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, улс төрд лавхан орсон. Мэдээж ялалт түүний талд ирээгүй. Орон нутгийн сонгуульд хүч үзэж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ирэх сонгуульд дахин тоосоо өргөхөөр хаа сайгүй тэрээр гүйж яваа.

Алив улс төрч хүнд байх ёстой зан чанар, гадаад төрх гэж бий. Хэдийгээр бичигдээгүй ч гэлээ дэлхийн цуутай улс төрч эмэгтэйчүүд богино үстэй, тууштай, зарчимч төрх бүхий байдаг нь нийтлэг. Эл гадаад төрх тухайн улс төрчийг хүлээн зөвшөөрөх үндсэн шаардлага биш ч гэлээ тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг жамтай. Харамсалтай нь Б.Ундармаа хатагтайд улс төрч эмэгтэйн зангараг бүү хэл дүр төрхийн хэлтэрхий ч байдаггүй. Ингэж шулуухан хэлж буйдаа хүлцэл өчөөд цааш нь өгүүлэхэд тэрээр зөвхөн гэрийн эзэгтэй, эцгээс өвөлж авсан бизнесийн байгууллагын удирдагч байх зиндааны эмэгтэй. Улс төрч хүнд байх ёстой шийдэмгий, зарчимч, хатуу дүр төрх түүнд байдаггүй. Хувцаслалтын тал дээр ч гэсэн зохицол нийцэлгүй, дүр төрхөө илэрхийлэхүйц сонголт хийж чаддаггүй. Сонгуулийн пиараа ч хэрхэн хийхээ хатагтай Б.Ундармаа төдий сайн мэддэггүй болов уу. Улс төрд хүч үзэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хэмээх сэтгэлээр хичээж явааг нь үнэлүүштэй ч тэртэй тэргүй амжилт үзүүлэхгүй талбарт хөрөнгө мөнгө үрж, цаг заваа алддагт нь өмнөөс нь харамсмаар. Хүн болгон улс төрч байх албагүй шүү дээ. Улс төрч болгон мундаг байдаг ч юм биш. Мөнгөтэй бол улс төрд ялалт байгуулж болно гэдэг муйхар ойлголт манайд хавтгайрсаны бас нэг жишээ болов уу. Намынхаа хувьд тэрээр нэг мандат бөглөх жинхэнэ алиа салбадайн үүрэг гүйцэтгэдэг биз ээ.

ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон

Бүх зүйл, хүн хүртэл зориулалттай. Бурханаас заяахдаа үүрэг даалгавартай ирдэг гэдэг. Монголын улс төрийн мисс гэгддэг ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмонгийн тухайд лав улс төрч байх зориулалттай бүсгүй биш. Царай зүс, бие хаа, гоо үзэсгэлэнгээрээ тэр хэнийг ч дагуулахгүй. Харин нөгөө л улс төрч эмэгтэйд байх ёстой наад захын шинж чанарууд түүнд байхгүйгээр барахгүй үг яриа нь хүртэл тэс хөндлөн, тэнгэрийнх байдаг нь бодит үнэн. Сав л хийвэл нэрт дипломатч аавын хойморт доллар гэгчийг баруун солгойгүй халаасалж, гэрийн үйлчлэгчдээр тойруулж өссөнөө тэр ярих дуртай. Удам судар, угсаа гарал гэдэг чухал л даа. Гэхдээ яг улс төрийн тавцанд, тодруулбал Монголын ард түмэнд энэ нь чухам ямар сайн үр дагавартай, хэрэгтэй зүйл юм хэлэхэд бэрх. Өнгөрсөн сонгуулиар төрөлх Хөвсгөлдөө нэр дэвшиж өвдөг шороодсон тэрээр хаа очиж дэд сайдын сэнтийгээс буудаггүй жаатай хатагтай. Эрүү нүүрний эмгэг судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэй энэ бүсгүй 2 дараалан ЭМ-ийн яамны дэд сайдаар ажиллаж буй. Салбарынхан болоод яамныхан ажилчид үнэлж хүндлэхээсээ илүүтэйгээр элэглэж дооглох нь элбэг болох нь үүдээр ороход л илт байдаг. Экс ерөнхий сайд С.Баяртай амраг сэтгэлийн харилцаатай, тиймдээ ч сайдын суудалд тухалдаг хэмээх жиг жуг яриа түүнийг улс төрл орж ирсэн цагаас хойш өвсөнд тавьсан түймэр адил газар авсан ч гэлээ үүнийг баталсан нь үгүй билээ. Ямартай ч мисс сайд яамны сайдаас буудаггүй нь бас ч гэж сэргэлэн, сүйхээтэйг нь илтгэдэг.

 

 

 

 

Мисс Ч.Содтуяа

Эндээс улс төрд огт хэрэггүй хүмүүсийн нэрс цуварна. Монголын сайхан бүсгүйчүүдийн өндөр босго, хүндтэй цензурыг үгүй хийсэн гэгддэг мисс Ч.Содтуяа жилийн жилд мисс гэхэд ичмээр хэдэн охид цуглуулж, Miss international хэмээх тэмцээнийг зохион байгуулдаг. Хажуугаар нь нэг хэсэг телевизийн салбарт хүч үзээд авсан энэ бүсгүй улс төр болоод олон нийтийн байгууллагыг зөвхөн хүрээлэл бий болгох гэсэн бүдүүлгээр тодруулж ярьвал нөхөр олж авах зорилгоор сонгодог бололтой юм билээ. Учир юу гэвэл тэрээр ойр дотныхондоо НАМЗХ-г бодвол Жи-Си-Ай /JCI/ нь хамаагүй залуу гишүүдтэй, дажгүй юм байна лээ. Нам арай л хөгшин гэх маягийн юм ярьсан гэдэг. Нэг охинтой тэрээр загвар өмсөгч, өөрөөсөө дүү Чингүүн хэмээх залуутай анхны амьдралаа эхлүүлсэн ч төд удалгүй салахдаа хэвлэлээр нэг хэрүүлийн алим шидэлцэж, скандал үүсгэж явсан билээ.  Мисс, сайхан бүсгүй, түүнтэйгээ холбоотой олон нийтийн байгууллагад сайн удирдагч хэдий ч Монголын улс төрд хэрэгтэй хүн лав тэр биш. Бусадтай харилцахдаа хүртэл инээд хүрмээр элдэв юм ярьдагийг нь мэдэх хүмүүс нь шивэр авир хийдэг. Гэтэл харилцаа гэдэг хамаг зүйлийн эхлэл билээ.  

 

 

 

 

 

 

 

 

Реппер Quiza

Мисс бүсгүйг бодвол бас яахав ээ, байж болохоор субьект. Гэхдээ л хип хопоо үглээд, дуугаа дуулаад явж байвал тэр салбартаа илүү хэрэгтэй хүн. Улс төрийн намуудад түүний олон танил нүүр царай, нийгмийн муу муухайг байгаа чигээр нь хоржоонтой шүүмжилдэг хип хоп дуучны авьяас нь хэрэгтэй байдаг байж болох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

П. Анужин

Эрүүл хооллолтын Ану багш гэвэл хүмүүс түүнийг андахгүй. Монголын баячуудад 500 ногооноор хэрхэн зөв хооллох хичээл зааж, турах мөнхийн хүслийг нь биелүүлдэг энэ бүсгүй сүүлийн үед “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хойморт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй эн зэрэгцэн сэтгүүлчийн сууринд суух болсон. Тэр нэвтрүүлэгт ямар ч хэрэгтэй юм бүү мэд. Магадгүй сайхан хүүхэн сууж байвал үзэгчид илүү татагдана гэж тооцоолсон юм болов уу. Хааяахан мангар ч гэмээр, инээдтэй ч гэмээр асуулт асууж харагддаг. Сураг сонсох нь Нийгмийн ардчилал хүмүүнлэгийн юу ч гэнэв нэг байгууллага толгойлох болсон юм гэнэ. Саяхан болсон НАМЭХ-ны ээлжит хурал дээр өнөөх эрүүл хооллîëт, эмэгтэй хүний будаг шунхны талаар лекц уншиж хөдөөнөөс голцуу хүрэлцэн ирсэн бүсгүй төлөөлөгчдөө байлдан дагуулсан юм байх. Эмэгтэй хүний боловсрол нимгэн байх тусмаа нүүрний будаг нь зузаардаг гэж ирээд л алж өгсөн гэнэ лээ. МАН Анужингаар Монголын ард түмнийг турааж, буян үйлдэх гэж байгаам биз дээ.

 

Т.Амина

Энэ хүний талаар яриад байх ч юм алга. Хар багаасаа хаа сайгүй дуулж хуурдан, хүүхэд насаа гээж орхисон энэ бүсгүй аманцар, адтайгаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй. Од болж, олонд танигдах л хязгааргүй хүсэлтэй. Нэг хэсэг усанд хаясан чулуу шиг алга болж байгаад уржèнан жил Universe best songs уралдаанаар гараад ирсэн. Олигтой амжилт ч үзүүлээгүй тэрээр өдгөө Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч болчихсон хамж яваа гэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эра Д.Эрдэнтуяа

Загвар өмсөгч, “Эра” төвийн захирал хатагтай Д.Эрдэнэтуяа АН-ын залуучуудын ч гэлүү, эмэгтэйчүүдийн ч гэлүү байгууллагад элсэж, намын байраар байнга эргэлдэх болсоор удаж байгаа гэсэн. 90-ээд оны дунд үеийн шижигнэсэн загвар өмсөгч бүсгүйчүүдийн нэг тэрээр анхны амьдралаасаа нэг хүүтэй, дахиж хүнтэй суугаагүй ганц бие бизнесмэн, дайчин эмэгтэй. Монголын олон олон охид, залуусыг загварын дамжаандаа элсүүлж, олны дунд биеэ зөв авч явах, эмх цэгцтэй алхах гишгэхэд сургасаар ирсэн гавьяатай. Өнгөрсөн онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн “Эра” төвөө тэрээр нас биед хүрсэн гэж үзсэн учраас улс төр буюу нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн гэдэг. Ану багш ард түмэнд эрүүл, зөв хооллохыг заах бол Д.Эрдэнэтуяа хатагтай зөв, цэгцтэй алхахыг заах юм байлгүй. 

 

 

 

"Гранд сэтгүүл" №15

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • unshigch
    tiim shuu sanal 1 bna Tsolmongiin aav diplomatch bish sh dee , emch olon ulsiin baiguullagad ajillaj bsan l bolohoos, 1 udaa songuuliin uer tv-r toriin dund tushaaliin alban haagch ch omsohoorgui, barnii bujigchin l omsdog zagvartai yagaan gutal omschihood hureelengeer alhaad bsan bur angaisan shuu, us ni nogoo l hachnaaraa
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин
    anujan avgai nohroo huurad baatraa odoo huuraad nandin gedegetee hk d syahn hamt htolzood yavjiinee.ene avgai huuhdee yasiin be
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    30 huregui shahuu bj ene Amina-n huvtsaslalt gadaad torhiig n bj bgaag n har l daa. Yu ve chuham ene odoo, tailbarlaj chadahgui n dee. Hogshin haragdah gej yasan ih yaarna vee
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Erdenetuya hamraa zasuulmaar yum. Deer n yadaj bhad ene usnii zasalttaiga otolj uhlee dee. Yadaj bhad muuhai duu hooloinii ongotei gej.
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin
    ed nar deer nemegdeed MAN iin yanhan Hyamjav bn. Nuden deeree yanhan geed bicheestei
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • pkx
    хүмүүс улс төрд орох нь зөвөө би л болж байвал болоо гэж болохгүй ш дээ
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин
    ene avgai odoo yanam dee mongoliin tur enuugeer dutaj gene
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • zochin
    Anuyjin yag baigaa turhuuroo garsan chin yamar baliar yumve, ter tsolmon gedeg bol yag unee shig tsaraitai, uher shig nudtei yumaa. avah hun alga
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025