ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл танаа

Сайхан наадав уу? Сайд аа. Наадам сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах бага наадам “Дээлтэй Монгол” бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа “Дээлтэй Монгол” наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа. Харин таны үгний дараа сэтгэл хоосроод явчихсаныг нуугаад яах вэ. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж соёлын өвөө уламжлагч “Монгол костюмс”-ын санаачилж эхлүүлсэн “Дээлтэй Монгол” наадмын санаачлагчийг салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх. Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат “Дээлтэй Монгол” наадмыг санаачилж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар танд бас баярлаж байсан. Харин энэ шагнал маань Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ. Иймд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсье.
“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • uur hureed
    Gadaad nohortoi emsiig tord bailgadag mongolchuud bur malaas dor adguus boljee.
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • ?????? !!!!!!!
    soyolgui huuli zurchigch oyungerel avgai chi ogtsoroooo
    2014 оны 07 сарын 16
  • ??????? !!!!!!
    !!!!!!!!!! humuuseee ene avgai neg jujigchin gd hen ch tanihgu nzda undeslelgu 65 saya tugrug ugsun. bas gantsara huni jujigt ni zoriulj 15 saya tugrug ugsun. bas gadad yavh zardliig ni ugsun. shalgaval huuli bus ajil ih hiisen bohir avgai. amerik uvguni devsger. ichdeggui huuli zurchigch. avligtai temtseh gazriihaan ene himraliin ued ingej ar uvuriin haalgar tusuviin ta bidni tatvariin mungiig iimerhu luivarchin avgai nar uren taran hiihiimuuuu????????????? neg ch shatarchin 65 saya tugrug avaagui bilee. olimpoos busad yamar ch tamirchin avaagui. shalguulah heregtei
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
    • ?????? !!!!!!!
      soyolgui huuli zurchigch oyungerel avgai chi ogtsoroooo
      2014 оны 07 сарын 16
  • ZOCHIN
    OROI NI AMERIK NOHORIIN OVORT ODOR NI MONGOL TORIIN ALBAND ENE OYUNGEREL SAIDIIG HARAHAAS BUUR ZEVUU HUREH YUM MONGOLIIN SOR BOLSON URLAGIIN HUMUUS BAIHAD OCHIJ OCHIJ ENE OYUNGEREL UNEHEER GUTRAH YUM
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025