Ягаан театрын ялдамхан хосууд гэгддэг ДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож, М.Мөнхтуяа нар охинтой болоод удаагүй байна. Хосууд анх төрөлх театртаа ажиллах болсноос хойш дотносож, бас ч гэж олон жил үерхсэний эцэст хамтын амьдралдаа сэтгэл шулуудсан. Нас залуу, цус шингэн ч тэд аль хэдийнэ өөр өөрсдийнхөө байр суурийг эзэлсэн чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг болжээ.
ДБЭТ-ын нүүр царай болдог О.Ганцоож саяхан ОУ-ын балетчдын уралдаанд оролцож хоёрдугаар шатанд тэнцсэн бол үзэсгэлэнт гэргий М.Мөнхтуяа нь 2007 оны “Miss Mongolia” тэмцээнд оролцож дэд мисс өргөмжлөл хүртэж байсан дуурийн гоцлол бүжигчдийн нэг. Театрын төгс хосууд гэвэл тэднийг онцолж болно хэмээн театрын хамт олон нь ч ам сайтай байдаг нь аргагүй.

М.Сонор
Сэтгэгдэл (1)