Хөөрхийс, манай хэдэн сайдууд баярын үеэр ёстой төөрч будилтлаа энд тэнд арга хэмжээ нээж хаадаг. Хүн л юм чинь дунд нь төөрч будилаад толгой нь эргэдэг бололтой юм. Анх 2007 онд “Монгол костьюмс” төвөөс санаачлан зохион байгуулж байсан “Дээлтэй Монгол” наадам энэ жил өргөн дэлгэр болсон билээ. Ц.Оюунгэрэл сайд уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ санаачлагчид нь гэр хийдэг хүмүүс гэж дээгүүр харж байгаад таамгаар бурж орхив. Ямартаа л түүнийг мэдлэгээр биш мэдээллээр амьдардаг хүн гэж хүмүүс егөөдөж байх вэ. Ядахнаа арга хэмжээ нээх гэж байгаа хүн байна интернэт ухаад ч болсон таван зөв үг олоод уншчихгүй туслахдаа хэт найдсаных гэх хүмүүс ч байв. Батаар сайд маань бас нэгэн шинэ хочтой болж, харсан хүн болгон хэсэгтээ гэр хийдэг хүмүүсийн талаар санан жуумалзах нь ээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (4)