Со-гийн наадам солиоруулав

“Та нар энэ үзүүлбэрээ жил бүр давтдаг уу” гэж түрүү жилийн наадмыг ирж үзсэн гадаадынхан энэ жил гайхан асуусан гэнэ шүү. Нээрээ бид чинь жил бүр нэг л юмаа давтаж үздэг юм биш биз? Но-той шүү, но-той.  Жуулчид ингэхэд орчуулагч авах мөнгөгүй тэгтлээ эмзэг болсноо манай наадмын комиссынхонд уламжилсан юм болов уу. Англи синхрон орчуулгатай наадам үзээд амьд явахад гайхмаар зүйл дуусахгүй юм даа. Ард түмний хайртай хүү “Харанга”-ын Лхагваа яг ноднингийн дээлтэйгээ, яг ноднингийнх шиг морь нь хазайхад энэ жил тогтолгүй хоёулаа унаж орхив. Яасан байх нь, түрүү жилийн дутуугаа ингэж гүйцээсэн байх нь уу. Үргэлжлэлийг дараа жилийн наадмаар үзүүлье гэж Со хэлснийг бид анзаараагүй орхижээ, янз нь.
Манай Со ч харагдах байдал нь яг Чингис ээ, Чингис. Тэр харцны тавилт, алхаа гишгээ, зураг авахуулж байгаа поза ... Ярих ч юм биш. Харин Чингис өвөө маань өөрөө биелгээ биелдэг байсан билүү? Санаанд орохгүй юм туучий. Манай хүн нээлтэн дээр биелээд л алж өгч байна аа. Цэргүүдийг хүртэл тэр холоос авч ирж бүжиглүүлсэн хүн өөрөө дутах эвгүй байсан байлгүй. Шүлэг уншиж дуулахаас гадна бүжиг хүртэл хийчихдэг нас, намба, хүйсэндээ баймгүй төрмөл авьяастай нэгэн болохыг нь бид харлаа, үзлээ, мэдлээ.
Төр эргэнээ гэж. Хамгийн их ард түмэнд эрх чөлөө, ардчилсан байдлыг өгөх ёстой Ардчилсан нам маань тун хатуу хандаж байх чинь. Өмнөх өдрийн Төрийн хүндэтгэлийн концертон дээр ажиллаж байсан гэрэл зурагчид төрийн тэргүүнүүдийн зургийг дарсныхаа төлөө аппаратаа булаалгав. Яахав дээ гардаггүй зураг, явдаггүй хүн биш шкаф шиг хамгаалагчдаар сүрийг үзүүлээд лаг юм. Хамаг зургийг нь авч явж устгаад арай зодолгүй явуулсан юм байх. Наадмын өдөр яасан. Бас л хэвлэлийнхний мандатыг хүзүүнээс нь шувт татан булааж хөөж гаргаж дөвчигнөв. Цагдаа, сэтгүүлч адилхан л хүн. Гэтэл бие биенээ хялалздаг гоц үзэгдэл энэ засгийн нүүрэн дээр төгөлдөршив. Хэний захиалга вэ?
Мэдээж эргэсэн төрийн наадам дээр Төрийн дуулал эгшиглэхгүй, ер нь электро хөгжмөөр наадмаа хаасан ч яахав гэж Со гавьяат тооцоолсон бололтой. Наадмын хаалтанд “Халуун элгэн нутаг” эгшиглэв. Нээлт “Хонхны дуу”-гаар хөгжсөн хойно энэ зэрэг бол байх л болов уу. Ямартай ч тогтсон хэв маягийг эвдэхийг Со хичээсэн байх. Өөрөө ч шинэлэг хүн тулдаа энэ хүртэл “том” яваа биз. Гэхдээ дассан зүйлийг өөрчлөх аюултай.
Энэ мэтчилэн Со-гийн наадмын солиором үзэгдлийг тоочоод байвал барахгүй нь. Ямар ч өрсөлдөгчгүй ногоон гэрлээр тэр хоёр жил Төв цэнгэлдэхэд “дэвэв”. Одоо болсон гэж ард түмэн үзэл бодлоо илэрхийлж байна.


Ингэхэд улсынхаа нэр төрийг бодоод царай муутай хүмүүсийг гэрээсээ битгий гараарай гэж тодорхой хоног заасан гэв үү? Даанч тийм байх аа, 5 хоногийн амралт заагаад байсан юм. Маргааш нэг юм хотын бүх царай муутайчууд ажилдаа явцгаах нь дээ. Амралт ихдэхээр утгаа алдах юм. Ажиллаж байсан нь уг нь 10, 5 төгрөгний нэмэр ар гэртээ оруулаад зүгээр юмсан. Энэ жилдээ багтаж нийтээрээ косметик хагалгаанд орж хөөрхөн болдоггүй юм бол ирэх жил 10 хоног амрааж балрах вий дээ. Царай муутай, мөнгөггүйчүүдийн зовлоон гэж ...


У.Цахирмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин
    medrel muutai haltar uvgun odoo zaluuchuud shine ueiinhendee zaigaa tavij ugmuur yumaa. tusuviin mungunuus idej hanahguil bainuu soliotoi sosorbaramtulamguai
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin
    харлаа үзлээ мэдлээ.
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin
    bichsen sanaluudtai sanal neg bnaa. zunusun bn shu. naadamiin neelt muuhai bolson
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Биеэ тоосон тэнэг өвгөн юу ч чадахгүй байж ...залуустаа зам тавьж өгөөсэй, ичээсэй ийм наадам байх гэж дээ
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • so
    galzuu uvgun ar uvriin hormoin huuhnee hurtel turiin kontsertond shurguulaad. nutagiin oin bayar uzeh shg l bolloo.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • irgen
    Omnod Solongosiin zochid Tanaih bas manai Hoid horsh Hoid Solongosoo helj baina 2 l stadiondoo tsergiin prad yavuuldag yum bna gej helsn n boduushtai l sanagdlaa.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин
    энэ олон хоногийн амралт хэрэг алгаа ядуу хүмүүст өрний нэмэр бололтой. баян хүмүүсийг дурайгаад хүүхэд шуухадаа дагуулаад гарсан чинь мөнгө хаанаа ч хүрсэнгүй ониго боловоо гэж...........
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • hm
    5 honogoo amralgui dee
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Uneher holion bantan yamarch shineleg sanaa bhgui. Odoo dahijl ene So guaigaar nairuulahaa bolij uz
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • ulzii
    so daraa jilees bolison ni deer bhaa,..yavahaargui bn lee...Harin mahs chadvarlga,mergejliin hemjeend medremjtei uran goe bujiglej bsan ni mash ih taalagdsan.estoi neg turmul ,shavhagdashgui avyastai hun yuma gej bishirch bailaa.suuliin ued neg hamtlag duulaad bga so-giin ugeer butsen 1 duug anh uuruu duulj bsan,ter bol uneheer gaihamshig geheer duulj bujiglesen de,odoo yagaad teriigee duulahgui ter hamtlagt ugchihvuu.terend ih haramsdag....Nartad 2-hon unen baidag..irj mendleh,butsaj tugsuh....geed l neg ih uvurmuts hudulguun hiigeed l kostyum,pidjaktai bujigleed l uneheer goe duulj bsan da...
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Bi
    Yaag unen ene teneg So zonochihoj,bolimoor yum odoo
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025