Зохиолын дууны үсрэнгүй хөгжилд жинтэй хувь нэмэр оруулснаараа дуучин Т.Баясгалан энэ салбарын гүнж хэмээх нэр, цолыг зүй ёсоор зүйдэг. Ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бүсгүй маань МУГЖ цолоор энгэрээ мялаасан нь аргагүй л нүдээ олсон шагнал юм. Гүнж хэзээ нэгэн цагт хатан болдог жамтай.
Их урлагт амьдралаа зориулна зориулна гэхэд, нэг л орсон бол гарах хаалга байхгүй байхгүй гэхэд эмэгтэй хүний үүрэг ролиос яахан зугтах билээ. Арлын Японыг донсолгосон аралтай бяртай сумоч Д.Батбаяр эх орондоо ирж түмний хайртай дуучин бүсгүйг авч сууснаар Т.Баясгалан бүдгэрэх болсон.
Харин түүний ангийн анд МУГЖ С.Жавхлантайгаа хамтран дуулсан зарим дууг эвлэгхэн гэгч нь амилуулж дуулсан Б.Болд, Э.Чулуунчимэг хэмээх дуэт гарч ирсэн нь тэднийг санасан үзэгчдийн сэтгэлийн цангааг тайлсан гэхэд болно. Гэсэн ч өөрийн юмандаа харам байх нь урлагийн хүнд байх л зүйл. Т.Баясгалан тэдний эсрэг сэлэм эргүүлж, “Би үхчихээгүй байна” гэж ширүүн дориун үг хэлсэн ч тусыг эс олов. Харин С.Жавхлан залуу хосуудын тоглолтонд гэргийтэйгээ зочилж ая дуугаа өргөн найзын харилцаагаа илэрхийлсэн гэлтэй.
Ямартай ч Т.Баясгалангийн шийрийг хатаана хэмээгдээд буй Э.Чулуунчимэгийг нүдэнд дулаахан сайхан бүсгүй, Т.Баясгалантай эндүүрмээр адилхан гэж хүмүүс ам сайтай байдаг. Түүний насан дээр Т.Баясгалан ид гунхаж явлаа.
Тэд санамсаргүй байдлаар наадмын нээлтэнд цэнхэр дээл сонгон ирсэн байна. Ингээд харьцуулаад харахад хоорондоо яг л үеийн юм шиг харагдаж байна гээч. Т.Баясгалан оворгүй эсвэл Э.Чулуунчимэг намба суусан эсвэл ижил загварын хувцас нь ингэж харагдуулж байна уу гэж харсан хүмүүс шивэр авир хийж байна билээ. Харин танд ямар санагдаж байна даа?

Б.Уян
Сэтгэгдэл (9)