“Хар азарга”-д халгаатай наадам

Үгүй нээрээ, жилийн жилд “Харанга”-ын Лхагваад ямар нь зориуд хорлож байгаа ч юм шиг шоглож байгаа ч юм шиг адсага шиг ааштай морь унуулаад байдаг байна? Үнэхээр мэдмээр санагдчихлаа. Өнгөрсөн жил яасан морин дээрээсээ унан алдаад тогтсон. Энэ жил бүр нэг нэхэлтэй аятай унагаж байж нэг санаа нь амрах шив. Гарцаагүй хор орсон гэмээр.
Уг нь мань эр шиг хийморьтой, хурдан хүлгээ магтан дуулдаг хүн байхгүй дээ. Заяа нь орхисон, эсвэл эрлийз хурлийз, малын бараа хараагүй амьтад мориноос унахад гайхаад байх юм үнэндээ л алга. Лхагваа шүү дээ, Лхагваа. Түмний нүдэн дээр дөрөөндөө чиргүүлж үхмэр гэгчээр мориноос унах яаж сайхан байх вэ. Наадам болгон гашуун дурсамжтай, мань эрийн сэтгэл чилээрхсэн үү, өчигдрийн Чингисийн талбайн шоун тоглолтонд дуулахгүй байна билээ.
 Адгуус ямар хүний хэл мэдэх биш. Ажил хийвэл хийсэн шиг хийгээд хүний аминд хүрчихгүй адуу мал сургаад төрийн наадмын талбайд гаргачихаасай. Лхагваагаас өөр нунж дорой амьтан мориноос унаад үхэж үрэгдэх, бэртэж гэмтэх алийг тэр гэх вэ таминь ээ!

У.Цахирмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025