Төрийн түшээд үзэсгэлэнт гэргий нараа дагуулан жилдээ нэг удаа ард олныхоо нүдийг хужирладаг. Жилийн дөрвөн цагийн эргэлтэнд албаны хувцаснаас салдаггүй тэднийг ингэж нэг оригоор нь үндэсний хувцастай харахдаа бид ч үнэхээр дуртай. УИХ-ын хамгийн хамгийн сайхан залуу хэмээгддэг Ч.Сайханбилэг гишүүд дунд цор ганцаараа топ модель бүсгүйгээр цайгаа чануулдаг азтай нэгэн.
Түүний гэргий О.Байгалийн өмссөн зүүсэн, биеэ хэрхэн авч явааг харах гэж олон нийт хошуурдаг нь үнээн. Улс төрийн хамгийн сайхан хосууд болох Ч.Сайханбилэг, хатагтай О.Байгаль нарын энэ жилийн гоёлыг танд сонирхуулж байна. Мөнхийн залуу гэдэг шиг тэдний хувьд цаг хугацаа зогссон гэлтэй. Хэдийнэ гурван хүүхэдтэй өнөр бүл болсон ч нас бол зүгээр л тоо гэдгийг илтгэх мэт 20-той залуус ч атаархам, харахгүй зөрөх аргагүй жавхаалаг хосууд энэ жил ч алдаагүй сонголт хийжээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (8)