Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадах энэ өдрүүдэд залууст зориулсан олон сонирхолтой арга хэмжээ болж буй. Хотын мэр Э.Бат-Үүл –ний үдэш Чингисийн талбайд саатаж 3D laser шоуг залуусын хүртээл болгон ёслол төгөлдөр нээсэн. “Өмнөх жилийнхээс илүүг та бүхэнд үзүүлэх болно” гэсэн түүний үг биеллээ олов. 3D show нь улс орны хөгжил дэвшил, бүхий л тэргүүлэх салбар, түүхэн цаг мөчүүдийг дэлгэцнээ үзүүлсэн. Харин laser show нь тэр чигтээ өнгө гэрлийн гайхамшиг байлаа. Энэхүү шоуны хүндтэй зочин хамтлаг “Никитон”. Б.Батчулуун шоуны хөгжмийг зохиож, найруулгыг хийв. Домогт Феррари Чингисийн талбайн жаврыг үргээж багахан хэмжээний тоглолт хийв. “Үүлэн үст”-ийг Үүл баатарт зориулсан дуу гэж хошигнодог. Баачка алдарт уран бүтээлээ тоглож, Үүл баатар догдлон сонссон буйзаа. Энэ жилийн наадмын хувьд гадны жуулчид олноор ирсэн байсан юм. Шоуг ихэд сонирхон үзсэн жуулчид тун сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан. Үнэхээр өмнөх жилээс илүү байж чадлаа. Ёслолын буудлагны сүр хүч ч гайхалтай. Баярлалаа Үүл баатар, баярлалаа Үүлэн үст Баачка!
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)