Гавьяатийн тэмдэг гялалзсан ”Хурд” хамтлаг бут авах нээ

Өнөөдөр Хурд хамтлаг болон Фенүүдийнх нь сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрэхнээ. Учир нь дөнгөж өчигдөр Хурд хамтлагийн гитарчин Отгонбаяр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг МУ-ын ерөнхийлөгчөөс гардан авсан бөгөөд энэ баяраа хамгийн түрүүнд фэнүүдтэйгээ хуваалцах гэж байна. 

Тоглолтонд Хурд хамтлаг 21 жилийн турш бүтээсэн шилдэг бүтээлүүдээсээ сонгож тоглохоос гадна удахгүй гарах шинэ цомогтоо багтсан шинэ дуунуудаас тоглоно гэж мэдэгдсэн. Шинэхэн гавьяаттай бас цоо шинэ дуунуудтай онцгой тоглолт болох нээ.

Мөн “Best hits of Hurd show concert”-ын азтай нэг фэндээ “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”-ийг бэлэглэхээр болжээ. Энэхүү Black box нь гадуур худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн өөрсдөд нь цөөхөн ширхэг байдаг гэнэ.

Ингээд Хурдад хайртай Фенүүд нь шинэхэн гавьяатдаа баяр хүргэж өнөө орой Мишээл экспо-д бут авах нээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025