МАН-ын даргын суудалд нэр нь хүчтэй яригдаж буй эрхэм гишүүн Ө.Энхтүвшин цэвэр цэмцгэр, хээнцэр дэгжинээрээ алдартай түшээдийн нэг. Амьдралынх нь 2 дахь сонголт, алаг нүдэн залуу гэргийнхээ ааш аяг, халамж хайранд бөмбөрөхдөө ийн дэгжирхдэг хэмээн ам бардам ярьдаг тэрээр самбаа сүйхээтэй, бизнесмэн гэргийгээрээ гоёж гоодсоор ирсэн сайхан хосуудын нэг.

Загварын хэт хурц, ретро мэдрэмжтэй гэж болохоор У.Булгамаа хатагтай ер нь хурц тод өнгийн, загварлаг хувцсаар гоёх дуртай нь анзаарагддаг. Энэ удаад энэ сонголт нь гэхдээ арай л нүдээ олоогүй юу гэлтэй. Хар дэвсгэр дээр улаан хээтэй энэ торго нэг л тийм гашуудлын өнгө аясыг илтгэхгүй байна гэх үү. Тэгээд ч халуун зунаар уг нь гэгээлэг, усан цайвар өнгөнүүд тун ч мэдрэмжтэй сонголт байдаг билээ.
Сэтгэгдэл (4)