Урлагийнхнаас хамгийн нижгэр нааддаг нь алаг нүдний цуглуулга Аглуугийнхан. Дээхэн үеийн хошуу ноён аятай шар эрээн торгон цамц, цэрэг загвартай хар өмдөөр гоёсон Аглуу угийн гайхуулах дуртай гэргий, өөрсдийг нь өвчсөн мэт дуурайсан алаг нүдэн хөөрхөн охидоо дагуулсаар Төв асартаа баавартайхан орж ирсэн нь энэ. Гавьяатын одон тэмдгийг авьяасаараа гуядаж авсан жүжигчин эр залуу гэргий аваад залуужиж, жавхаажсаар байгааг бид мэднэ. Ганган хээнцэр гэргий нь яаж дутахав гэсэн шиг гартаа Chanel-ын ганган харыг барьсан нь тун догь. Хөөрхөн хоёр бяцхан гүнжийн тухайд ч хэлэх зүйл алгаа гэж.


Сэтгэгдэл (5)