Жулия Робертсын аавын содон малгай

Төв аймгийн мянгат малчин Хэнмэдэх гуайнд тээр жил Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс тухалж, кино зураг авахуулж байв. Тэр цагаас хойш Жулия Робертсын аав хэмээгдэх болсон мянгат малчин энэ эрхэм эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдэлдэг нэгэн. Тиймдээ ч дөрвөн талт малгайныхаа дээр томоос том морины толгой сийлж гоёсон нь олны анхаарлыг эрхгүй татаж байсан юм. Мянгат малчны наадмын хамгийн сүртэй, том гоёл нь энэ биз ээ.

 

Д.Бадамжунай гишүүний алтан малгай

УИХ-ын эрхэм гишүүн Д.Бадамжунай парламентын шилдэг, идэвхтэй уяачдын нэг. Хурдан буянууд нь үзүүр түрүү авч байсан цөөнгүй тэрээр алдарт уяач алдар цолтой. Энэ жилийн наадмаар хуушуур буузын оронд хотоос тусгайлан бэлдсэн хүлээн авалтын халуун тогоо бүхий тахианы мөч, үхрийн махан котлетоор зочдоо дайлж, бэл юугаа харуулсан эрхэм гишүүн аргагүй аргамаг хүлэг зүрх сэтгэлээ өгсөн хүний ёсоор шижир алтаар сийлсэн дөрвөн хүчтэн, чүнчигноров чулуугаар гоёсон малгай сонгож бэл нүнжгээ гайхуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Ene luivarchin ichihgui yagaad garaad irev.
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
  • zorigoo
    badamjunai yaj ingej bayjsan yum bol?
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025