Ерөнхий сайдын охин А.Саранзаяа 2.2 тэрбум, зөвлөх нь 3.6 тэрбум төгрөгийн хэрэгт холбогджээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа АТГ-т шалгагдаж дуусаагүй байхад ахлах зөвлөх Л.Гансүх нь төсвийн мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгагдаж эхлээд байна. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах газрын албаны дарга Д.Амарбат баасан гарагт мэдээлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гэр хорооллын иргэдэд зориулсан “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж байна. Уг хэрэгт түүний туслах болон ах дүү, төрөл садангийн хэд хэдэн хүн оролцсон байж болзошгүй байгаа” гэсэн юм.

Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэрэг гурван сарын өмнөөс олон нийтэд ил болсон. Хэргийг шалгах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байна. Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэргийн талаар АТГ-аас мэдээлэхдээ “Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Түүнийг “Цэвэр агаар сан”-гийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаа нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Ямартай ч  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэрэг АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн гэдгийг албаны хүн дахин баталлаа. 2013 оны оны сүүлээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүргэн Г.Дэнзэн нь 17 тэрбумын хэрэгт холбогдон ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ. Гэхдээ түүнийг ийнхүү ажлаас нь чөлөөлсөн ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон байдаг.

Н.Алтанхуяг анх Ерөнхий сайдын сэнтийд залрахдаа хууль бус үйл ажиллагааг "үзэн ядна" гэдгээ хэлсэн. Ийм гэмт хэрэгтэй эвлэрч  чадахгүй шударга хүн гэдгээ ч тунхагласан. Гэтэл түүний хэлсэн үг, тунхаглал нь тийм ч хол явалгүй өөрийнх нь үнэн нүүр царайг олны өмнө ил болгоод байна.  Үнэхээр шударга бус үйлдлийг үзэн ядах байсан бол хүргэн Г.Дэнзэнгээ дахин албан тушаалд томилохгүй л байсан болов уу. 

Төсвийн мөнгөнд “шунасан” тойрон хүрээлэгчидтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёстой л “цайрна” гэгч болсон бололтой. Түүнээс биш  үр хүүхэд, садан төрлийнхөн нь албан тушаалыг нь ашиглан улсын мөнгө хувьдаа завшиж, татвар төлөгчдийн мөнгөөр наадаж байхад жишим ч үгүй суух Ерөнхий сайд дэлхийд байх болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    shunalhuyag sain duraaraa ogtsroh blgvi
    2014 оны 07 сарын 11
  • Зочин
    муусайн шуналтангууд
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
    • Зочин
      shunalhuyag sain duraaraa ogtsroh blgvi
      2014 оны 07 сарын 11
  • Jadore888
    Gansuhiin tuslah n geed zaluu ter nuursnees uchnuun tuchnuun mungu idsenee gaihuulaad l mungiig bol tsatsaad yavdagiin bna lee.
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • цагдаа
    Энэ дарга Ерөнхий сайд болохоос өмнө Туул голын эхэнд байдаг нэгэн амралтын газрын эзэн байв. Амралтын газрын бохироо Туул уруу урсгахад бид шалгалтаар очсон. Байгал орчныхон шаардлага тавихад Алтанхуяг гуай бүгдийг ажлаас хална гэж заналхийлж биднийг хөөсөн, Доохон талд байсан амралтын газрыг шалгахад ундны усаа Туулаас авдаг, нөгөаө Алтанхуягийн бохирыг уудаг амрагчид тэнд амарч байв. Энэ хүний аашийг харсан би одоо Ерөнхий сайд болхоор гу₮таж байна. Монгол Улсын төлөө зүтгэе гэж эх орондоо тангараг өргөсөн болохоос Төрийн тэргүүн Ал-хуй-д хэлээгүй үг шүү. Харамсаж байна.
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    za bolj bolj
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ai saihan delhii.. argagui budlia altanhyag..
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    hamgiin aldartai yeronhii said bolloodoo chi
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    teneg yumiig avch hayaach.. mafia ch gesen battulgiig tavibal deer yumuu
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ene buur ardchilsan namig alj bnaaa...
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    daanch yavda altanhyag min
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    урд нь идэж уудаг л байсан байх.. Илэрдэг болж байгаа нь хамгийн сайн хэрэг шүү. тэмүүжин элбэгдорж 2н ач
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Ай хөөрхий алтан хуяг минь чи даанч яав даа
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025