Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярт МУГЖ цол хүртээхээр ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Тэрээр өнөөдөр 11:00 цагт төрийн ордонд шагналаа гардан авах юм байна.
"Хурд" хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар 20-н жилийн ойтойгоо учран золгосон.
Ойгоо тохиолдуулан тус хамтлаг бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолтоо "Мишээл Экспо" төвд энэ сарын 10-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглолтоо хийх болж фэнүүддээ баярлуулаад байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна