Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатан” бүжгийн их наадмыг үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 10-15-нд зохион байгуулах талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Анх удаа болж буй уг тоглолтод Буриад улсын “Үндэсний дуу бүжгийн Байкал” театрынхан, ОХУ-ын Тува улсын бүжгийн “Олчей” хамтлаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн үндэсний дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Нийслэлийн Улаанбаатар чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг 300 гаруй уран бүтээлчид оролцох аж. Наадмын зорилго нь нэг гарал үүсэлтэй монгол туургатнуудын ардын бүжгийн төрөл ямар хэмжээнд явж байна, цаашид юуг анхаарч ажиллах талаар харилцан бие биеэсээ суралцах юм. Бүжгийн наадмын шилдэг үзүүлбэрийг Үндэсний их баяр наадмын нээлтэд тоглож, олон нийтэд сонирхуулах юм байна. Нэгдсэн тоглолт нь долдугаар сарын 12-нд СТӨ-нд 15.00 цаг, 19.00 цагуудад тус тус болно.
Сэтгэгдэл байхгүй байна