Газар өмчлөлийг цахимжуулав

Нийслэлийн иргэдэд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн 52 байршилд 15309 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлөх тогтоолыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Улмаар ирэх наймдугаар сараас эхлэн газрын байршлаа сонгож, өргөдөл хүлээн авахаар болсон. Ингэхдээ өргөдөл бичих, бүртгүүлэх, хариуг олгох ажлыг бүгдийг нь цахим хаягаар, автоматаар явуулах юм. Газар өмчлөх цахим бүртгэл ойртож буйтай холбогдуулан иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс “Ай Жи Эйч Жи” компани “Боломжоо ашигла” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслөөр багатай, цахим сүлжээний талаар ойлголтгүй иргэдийн ажлыг хөнгөвчилж, тэдний өмнөөс газар өмчлөлийн цахим сайт руу нэвтэрч бүртгүүлж өгөх юм байна. Бүртгэлийг хийхэд нэг хүний  10 мянган төгрөгийн хураамж авах аж. Төсөл долдугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх гэнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    zugeer l net ryy orood byrtgyylchihne sh dee
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • jagaa
    10000 bhdaa yah dee arai ynetei yum bish yy
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • jagaa
    10000 bhdaa yah dee arai ynetei yum bish yy
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • jagaa
    10000 bhdaa yah dee arai ynetei yum bish yy
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • i
    10000 bhdaa yah ve dee arai ynetei yum bishyy
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025