Эр хүний хайр сэтгэл ходоодоор нь дамжин өнгөрдөг!

АПУ-гийн вант улс архи, пивоноос авахуулаад уул уурхай хүртэл мөн ч өргөн цар хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Анхлан Шунхлай автосервиз шуурхай түргэн бас найдвартай хэмээн “Никитон” Баачкаагаар дуулуулж бизнесийн гараагаа эхлүүлж байсан тэр цагаас хойш том ах Г.Батхүү нь улс төрд орон зайгаа тунхаглаж, удаах хүү П.Батсайхан нь Монголын №1 жентельмэн-бизнесмэн гэгдэж, ганц охин П.Батчимэг нь улс төр, бизнесийг хослуулж, отгон дүү П.Бат-Эрдэнэ нь “Шунхлай”-гаа хариуцаж, аав Пүрэв, ээж Оюун нар нь хэн хэн нь жийп унан, тооны машин цохиж хүүхдүүдийнхээ бизнест хүч нэмж вант улсаа баяжуулж явна.

Харин энэ барын эрээн даашинз өмсөж, алтан шар ээмгээр гоёл юугаа тодорхойлсон бүсгүй бол тус вант улсын нэгэн тэргүүн хатагтай Алимаа. Хойно сургууль төгссөн Алимаа П.Батсайханы гэргий. “Их Монгол”-оос авахуулаад “Ivy” хүртэл хэд хэдэн ресторан, паабаа хариуцан ажиллуулдаг. Тун ч гайхалтай хоол хийдэг Алимаа Гантиг хэмээх ганц хүүтэй, П.Батсайхан Цацрал хэмээх ганц охинтой, хоёр талаасаа нийлж ханилсан. Хувийн амьдралаа тэгтлээ нууцалдаг П.Батсайхан ноёнтны анхны гэргий хэн байсан, Цацралынх нь ээж ямар бүсгүй гэдгийг хэн ч мэддэггүй. Харин ажлын хамт олон, ойр дотныхон нь түүнийг ямар ч хүүхэдгүй гэдэг боловч Цацрал охин хаашаа харсан ч Батсайхан ноёнтонтой адилхан учраас энэ яриа цуурхал гэдэг нь харагдана. Алимаа хатагтай хоол сайн хийдэг шигээ гайхалтай сайн эзэгтэй гэдэг. Тиймдээ ч ноён жентельмэнийг эхлэн сайхан хоолоор татсан бол үргэлжлүүлэн сайн эзэгтэйн халамж юугаар аргамжсан гэх юм билээ. Эр хүний хайр сэтгэл ходоодоор нь дамжин өнгөрдөг гэж үнэн бололтой.     

Б.ЯЛГУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    ээж нь байлгуй дээ кк кк
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • Irgen
    Zaluudaa ih saihan emegtei bsan, odoo nas ni joohon avaad hugshiruh tiishee handjee.
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    харин тийм учраас л ходоодоор нь татцым биш үү
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Batsaikhan songolt muutai l yum bna
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025