Найрсаг Улаанбаатарынхан (фото)

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд эхэлсэн “Найрсаг Улаанбаатар -375” хөтөлбөр сонгодог урлагаар үргэлжилж байна. Ард иргэд, гадны зочид, жуулчид руу хандсан соёл урлагийн олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү “Сонгодог урлагийг хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн” болгон сурталчлах хөтөлбөр юм.

Хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ “Монголын балетын хөгжил сан”-тай хамтран “Night of Modern” олон улсын балетчид оролцсон тоглолтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд ДБЭТ-т хийлээ. МУГЖ Д.Алтанхуяг тэргүүтэй "Бостон" балетынхан алдарт П.И.Чайковскийн "Цөмөөхэй"-г толилуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, сонгодог урлагийн үнэнч фенүүд, хотын гангачууд хүрэлцэн ирж, сонгодог урлагаар амьсгалсан амралтын өдрүүдийг үдсэн юм.

Ийнхүү нийслэлийн иргэдийг тав тухтай, эрүүл аюулгүйн орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, Улаанбаатар хотын жуулчдад ээлтэй, найрсаг хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа Нийслэлийн засаг захиргааны хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.


М.Сонор

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    manai duu naiz ohintoigoo ballet uzej yvaa zurag ni garchihaj !
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025