Hot June!!! Hot Гранд

Өдөр болгон шахуу бороошиж охид хүүхнүүд дэнжийн цэцэгстэй өнгө булаалдах боломжгүй сэрүүхэн зун болж байгаа ч нийгмийн уур амьсгал үнэхээр HOT зургадугаар сарыг бид үдлээ. Эдийн засгийн хямрал эмзэглэл дагуулж дундаж давхаргынхан ачаандаа түүртэж ядан байхад бэлтэй эрхмүүд S-Class мэтхэнийг гарын алчуур болгон чулуудаж VIP зэрэглэлийн хаусны нээлтээ хэрхэн хийсэн нь танд сонихон байх болов уу. Улс төрд САРАНГЭРЭЛДЭХ, САЙН АХ нэр томьёо моодонд орж 17-хон насандаа сайдтай дотноссон бүсгүй хэл амаа зажлан Х.Тэмүүжинг “түлэв”..

Секс скандал дүүрэн сарууд үргэлжилж өнгөрөгч сард дээд цэгтээ хүрсэн тул гол баатруудын талаар бид онцлон нийтлэв. Чухам хэн, хэн секс скандалын эзэд байсныг та бүхэн сонжоорой. Өнжөөд л нэг секс символ тодордог болсон энэ өдрүүдэд Х.Цагаанбаатартай унтчихаад даруухнаараа л байсан бүсгүй сүүлийн “үзэгдэл” болов. Гэхдээ мэдээж зогссон, төгсгөл болсон гэсэн үг биш биз.

Энэ дугаарын зочноор М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн супер амжилтаар МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23 насандаа хүртсэн Г.Ариунбаатар уригдав. Мөн л секс символоороо цахим ертөнцөд цоллогдож, дуучин Г.Отгонжаргалтай романсдсан, эхнэрээсээ салсан эсэх гэхчлэн олон олон асуултыг уншигчид түүнд тавьж буй тул бид үнэн мөнийг нь хүргэхийн тулд АНУ-аас ирэх хүртэл нь сэтгүүлээ хүлээлгэж, дугаар шилжих мөчид түүнтэй амжиж ярилцлага хийн та бүхэнд хүргэсэн болно. Г.Ариунбаатарын үнэн, халуун, өөрийнхөөрөө ярилцлага олон хүнд нэгийг бодогдуулах болов уу.

Уул уурхайн гегант “Монголросцветмет”-ийн экс захирал О.Эрдэнээ, мисс Ч.Содтуяад хурим мөрөөдүүлсэн хархүү, мисс О.Оюунтуяагийн содон агшин, тэргүүн хатагтайн ахын хүүгийн нижгэр хурим, Нүхтэд сүндэрлэсэн тансаг хотхоны нууцын зэрэглэлтэй хүлээн авалтын сонирхолтой агшнууд, харьд бэрлэсэн Монгол Бөртэ, эдийн засагч Д.Жаргалсайхан хэнийг рекламдав, СГЗ Ц.Хулан, хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын тоглолтын сурвалжлага, топ Д.Пүрэвсүрэн хүүтэй болов, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл дараагийн хүүхдээ товлолоо зэрэг сонин содон мэдээлэл нүүр хуудас бүрт дурайж байна.

Энэ удаагийн сонгодог булан Сальвадор Далигийн уран бүтээл, амьдралыг танд өгүүлэх болно. М.Саянгийн нийтлэлийг тэсэн ядан хүлээдэг, сонгодог буланг шимтэн уншдаг уншигчдад барьж буй бас нэгэн сюрприз юм. Сонгодог урлагийг дэмжигч байгууллага болох “Гранд” сэтгүүл энэ дугаартаа бас нэгэн содон хүнийг нээсэн. ”Black box” театрт дэлхийн сонгодог, сонгомол жүжгүүд тавигдах болсоор хэдийнэ үнэнч үзэгчидтэй болоод буй. “Гэгээн муза” цомын эзэн жүжигчин Л.Эрдэнэ-Очир дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь таны сонирхлыг татах болов уу. Хэвлэлд төдийлөн ам нээж байгаагүй энэ бүсгүй манай урлагийн дунд үеийн төлөөллийн нэг бөгөөд 10 жил завсарлан тайзнаа эргэж иржээ. Ээдрээт амьдралын нугачаанд бүдчин явсаар их урлагт ирсэн даруйдаа “Гэгээн муза” хүртсэн түүний нэрийн хуудас “Сандалууд”, “Солиорол” жүжгүүд юм. Абсурд, постмодерн ертөнцийн хатагтайн ертөнц, характер тун сонирхол татам байлаа.

Ирэх сар бидэнд юу бэлдсэнийг бид таашгүй. Наадам найрын цаг эхэлж буй ч нарийн, өргөн царигийн дуулиан мөддөө тасрах шинжгүй. Дуулиан дүүрэн халуухан өдрүүд үргэлжилж байна.

Дугаарыг удирдсан Б.Ундрал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025