Монголд NBA-гийн тоглолтыг албан ёсны эрхийн дагуу нэвтүүлээд таван жил болсон. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар манай улсад анх удаад NBA-ийн арга хэмжээ хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Марк Аронсон зочлох гэж байна. Энэ сарын 10-нд ирэх тэрээр гурван өдөр Монголд саатах бөгөөд сагсан бөмбөгийн фестивалийн хүндэт зочноор оролцох ажээ. Аронсон нь NBA-ийн олон улсад зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээг хариуцдаг юм байна. 80 сая гаруй ам.долларын төсвийн зарцуулалтыг жилдээ удирдаж Япон, ОХУ, Мексик, Бразил улсад NBA-гийн улирлын болон улирлын өмнөх тоглолт зохион байгуулах ажлыг хийж, “Basketball Without Borders” олон улсын томоохон хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт явуулахад голчлон шийдвэрийг гаргадаг аж.
Сэтгэгдэл байхгүй байна