Сайхан бүсгүйчүүд ганц бие байдаг нь орчин үед тийм ч гайхаад байх зүйл биш болжээ. Дэлхийн хэмжээний оддын дунд ч үзэсгэлэн гоо, авьяас чадвараараа орон зайгаа тунхагласан, ганц бие гандан буурахгүй бүсгүйчүүд олон бий. Тухайлбал, Эва Лонгориа, Лив Тайлер, Камерун Диаз нар ганц бие амьдралыг эрхэмлэн сонгож, өөр өөрсдийхөөрөө хорвоог чимж, улам ч өнгөлөг болгон амьдарч буй. Тэгвэл Монголд ч ийм хувилбар цөөнгүй байнаа. Тэдэнтэй танилцъя.
Жүжигчин Ч.Ундрал

Нэгэн цагт телевиз болоод дэлгэцийн урлагт хувь нэмрээ оруулж, “уран бүтээлч гэр бүл” гэгдэж явсан “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар хоёр тийш болоод удаж байна. П.Анужингаас үүдэлтэй гэр бүлийн маргааны дараа аАнхны амьдралдаа таслал тавьж, хүү Б.Хабулаа аван АНУ-ыг зорьсон Ч.Ундралэрх чөлөөний оронд суралцаж байгаад өнгөрсөн оны сүүлээр эх орондоо ирсэн. Ирмэгцээ "U art" студи ажиллуулан, кинонд ч тоглоод амжсан тэрээр үндсэндээ хүүгийнхээ аавтай эхлүүлсэн амьдралдаа цэг тавьсан нь тодорхой болсон. Тэрээр ганц бие ээжийн амьдралаар ажин түжин амьдарч буй бол экс нөхөр нь шүүх, цагдаад дуудагдан бараавтар өдрүүдийг өнгөрүүлж буй.
Жүжигчин Г.Золзаяа

“Boom town” хамтлагийн дуучин, УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Sound of kiss” хамтлагийн дуучин, жүжигчин Г.Золзаяа нарын хамтын амьдрал гурван жилийн настай байв. Эхнэрээсээ салав уу, үгүй юу, угийн овсгоо, сүйхээтэй эрчүүдийн шийрийг хатааж яваа жүжигчин Б.Тамирхэдийнэ хоёр дахь амьдралдаа хөл тавьсан. Харин экс гэргий нь ганц бие хэвээр төдийгүй элдэв хэл ам таталж, хэвлэлийн баатар болсоор явна.
Жүжигчин Б.Навчаа

Эршүүд, хэнэггүй, ил цагаахан үгтэй сонин, содон дүрүүдийг кино дэлгэцнээ бүтээсээр үзэгчдийн таашаалыг хүртэх болсон жүжигчин Б.Навчаа амьдрал дээр өрх толгойлсон ганц бие ээж. Анхны амьдрал, охиныхоо эцгээс олон дарамт шахалт авдаг байсан болохоор салж, өнөөг хүртэл ганц бие амьдарч яваа түүнийг "Ларьдма" кинонд өөрийн өнгөрсөн амьдралыг харуулсан гэдэг. Тэрээр нэг охинтой.
Топ модель Э.Одгэрэл

Мөнхийн залуу тодотголт топ модель Э.Одгэрэл цэл залуухан нөхөрт гарч, хөөрхөн Мишээлийн ээж болсон нь түүнд оногдсон цор ганц бурханы бэлэг гэлтэй. Загвар өмсөж, тайзны амьдралаар амьдарч эхэлсэн цагаасаа охиныхоо эцэгтэй ойлголцохоо больж, эцэст нь хоёр тийш болсноос хойш дахин нөхөрт гараагүй. Тэрбээр үүнийгээ амжилтад хүрэхийн тулд ганц бие амьдрал сонгосон гэж тайлбарладаг. Өдгөө тавь шахаж яваа ч хонгор хорин настай охин шиг харагддаг түүний гоо сайхны нууц нь ганц бие амьдрал ч юм билүү, хэн мэдлээ.
Топ модель Д.Болормаа

Харин топ модель Д.Болормаагийн ганц бие амьдралын шалтгаан нь их сонин. Тэрбээр хэвлэлийнхнээс өшөөгөө авах гэж ганцаараа амьдардаг юм гэнэ лээ, өөрийнх нь хэлсэнээр шүү. Анхны нөхөр, хүүгийнхээ ааваас салсныхаа дараа загвар өмсөгч, өөрөөсөө дүүмэд Б.Баярсайхантай амьдралаа холбох гэж байсан ч сонин хэвлэлүүд элдвээр бичсээр байгаад тэднийг салгачихсан гэж топ модель маань үздэг байна. “Тэгвэл хүнтэй суухаа больчихъё. Тэгвэл юу гэж бичихийг нь харъя л даа” гээд одоо хэр эрд гарахгүй гүрийж яваа Д.Болормаа аль хэдийнэ эмээ болсон.
“Эра” Д.Эрдэнэтуяа

Загварын ертөнцийн удаах ганц бие ээж бол “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа. Чамгүй айхтар, чамбай энэ бүсгүй ашиг хонжоо хараад ч юм уу, олон залуугаас сонголтоо хийж чадаагүйдээ нөхөрт гардаггүй юм биш, зүгээр л ганц бие амьдралдаа хэтэрхий дассан гэдэг. "Женко" Х.Баттулгын хүүтэй хайрын романс хөврүүлж, баяны бэр болох нь гэсэн сенсаацийг нэгэн үе тарьсан ч нэг гэрт орж амжилгүй хоёр тийш болсон.
Загвар өмсөгч Ч.Содтуяа

Ганц бие загвар өмсөгчдийн сүүлийг мушгиж буй алдартай бүсгүйчүүдийн отгон нь “Азийн Модель” агентлагийн захирал Ч.Содтуяа. Тэрбээр охиныхоо эцэг Чингүүнээс салсандаа нэг их харамсдаггүй бололтой. Учир нь амжилтаа бататгахаар ажиллах учраас нэг хэсэгтээ нөхөрт гарахгүй гэсэн зорилготой явна. Гэхдээ сайхан хайр ирсэн цагт ганц бие амьдралдаа цэг тавихад бэлэн гэдгээ нуудаггүй Ч.Содтуяа амьдралынхаа ханийг олж охиноо аавтай болгох гэж байгаа дуулдсан. Анхны нөхөр мэргэжил нэгт А.Чингүүн аль хэдийнэ хоёр дахь амьдралдаа зохиож хоёр дахь охиныхоо зулайг үнэрлээд буй.
Загвар өмсөгч Д.Ариунцэцэг

Ард түмний мисс Д.Ариунцэцэг загварын сайхан бүсгүйчүүдийн эрлэг гэгдэх Ц.Мянганбаярын нялх амрагаар цоллуулж явсан бол өдгөө зургаа дахь хатнаар нэрлэгдэж буй. Гараасаа хөтлөх ганц охин Хайрмаатайгаа аз жаргалтай амьдарч буй ганц бие ээж Д.Ариунцэцэг рекламанд тоглосон шиг, гадаад руу аялсан шиг амьдарч байгаа. Алтны магнатыг миний энэ насны хань, Хайрмаа охины минь эцэг хэмээн нэгэнтээ хэлж байсан ард түмний мисс бүсгүйн ойрын төлөвлөгөөнд хоёр дахь амьдрал тусгагдаагүй байгаа гэнэ лээ.
М.СОНОР
Сэтгэгдэл (4)