Интернетэд моод болсон тоглоомны улмаас амиа алджээ

Их Британид нэгэн золгүй явдал тохиолджээ. Том Мэйн хэмээх залуу сүүлийн үед интернетээр хүмүүсийн анхаарлыг татах болсон Punch4punch тоглоомыг найзынхаа хамт тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан байна. Энэхүү тоглоом нь хоёр оролцогч нэг нэгнээ ээлжилж цохих бөгөөд түрүүлж бууж өгсөн нь ялагддаг байна. Мөн уг тоглоомын ялагдагч ямар нэг шийтгэл хүлээдэг бөгөөд энэ бүх үйл явцыг дүрс бичлэг хийж интернетэд байрлуулдаг ажээ. Том нь дөрвөн настай охинтой байсан бөгөөд punch4punch тоглоомыг тоглож байхдаа цээжиндээ цохиулсны улмаас ухаан алдаж улмаар зүрхний шигдээсээр нас барсан байна.

Түүнтэй хамт тоглож байсан түүний найз болох 20 настай залууг баривчилсан боловч батлан даалтаар суллаад байгаа аж.

Томын ах Роё энэхүү хэрэг явдлыг утсаараа бичиж байсан хүмүүсийг буруутгаж байгаа бөгөөд уг хэргийг зогсоох ямар нэг арга хэмжээ аваагүйд нь гомдолтой байгаа юм. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа: “Томми дүү минь ах нь чамдаа хайртай шүү. Би дүүдээ сүүлийн удаа баяртай гэж хэлэх хэрэгтэй боллоо” хэмээн нийтлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    yaj toglodog geneee
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    шал балай юм..
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    харамсалтай явдал болжээ
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025