Женнифер Лоуренс хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчин

Форбес сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг дэлхийн 100 хүчирхэг алдартнууд жагсаалт зарлагдаад байгаа. Сүүлийн жилүүдэд Холливудад хамгийн их олны анхаарлыг татаж чадсан жүжигчин бол мэдээж Женнифер Лоуренс. Өдгөө 23 настай залуу жүжигчин маань тулаант адал явдалт киноны баатар зөвхөн эрэгтэй хүн байх албагүй гэдгийг “Өлсгөлөн тоглоом” киноны Кэтниссийн дүрээрээ хүмүүст мэдрүүлээд байгаа. “Өлсгөлөн тоглоом” кинон одоогоор хоёр анги хийгдээд байгаа бөгөөд тус хоёр ангиас нийтдээ 1,5 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа бөгөөд сүүлийн хоёр ангийн зураг авалт эхлээд удаагүй байгаа юм.

“Өлсгөлөн тоглоом” –оос гадна “Икс хүмүүс – Өнгөрсөн ирээдүйн өдрүүд” кинонд бүтээсэн Мистикийн дүр нь тус киног дэлхий даяар 700 сая ам.долларын ашиг олоход чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Дөнгөж 23 насандаа гурван ч удаа Оскарын шагналд нэр дэвшиж 2013 онд “Silver Linings Playbook” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь түүний жүжиглэх авьяасын том илрэл биз. Ийм ч учраас Женнифер өнөө цагийн Холливудын хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдээд байна. Тэрээр Форбес сэтгүүлийн Дэлхийн шилдэг 100 хүчирхэг алдартнууд жагсаалтын 12 дугаарт бичигдсэн бөгөөд энэ нь эмэгтэй жүжигчдээс хамгийн өндөр байр юм. Женнифер 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сар хүртэлх жилийн хугацаанд 34 сая ам.долларын ашиг олсон байна.

Ингээд энэхүү жагсаалтын эхний арван хүчирхэг эмэгтэй жүжигчидтэй танилцья:

Женнифер Лоуренс

Сүүлийн жилүүдэд Холливудад хамгийн их олны анхаарлыг татаж чадсан жүжигчин бол мэдээж Женнифер Лоуренс. Өдгөө 23 настай залуу жүжигчин маань тулаант адал явдалт киноны баатар зөвхөн эрэгтэй хүн байх албагүй гэдгийг “Өлсгөлөн тоглоом” киноны Кэтниссийн дүрээрээ хүмүүст мэдрүүлээд байгаа. Дөнгөж 23 насандаа гурван ч удаа Оскарын шагналт нэр дэвшиж 2013 онд “Silver Linings Playbook” киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн нь түүний жүжиглэх авьяасын том илрэл биз. Ийм ч учраас Женнифер өнөө цагийн Холливудын хамгийн хүчирхэг эмэгтэй жүжигчнээр нэрлэгдээд байна.

Сандра Буллок

Бодит санаанаас сэдэвлэн бүтээсэн кино ном зохиол, зурагт комик зэргээс сэдэвлэн бүтээсэн кинонуудыг бодвол харьцангүй бага бүтээгдэх болсон. Тэр тусмаа бодит байдлаас сэдэвлэн түүнийгээ бүтээхийн тулд 100 гаруй сая ам.долларыг зарцуулж тэр ч байтугай киноны ихэнх зураг авалт ганц жүжигчин дээр төвлөрсөн кино бүр ч ховор. Гэсэн ч найруулагч Алфонсо Куарон болон Уорнер Брос студийн бүтээсэн “Татах хүч” кино маш их амжилт олж чадсан. Энэхүү гайхалтай амжилт нь мэдээж гол дүрийн жүжигчин Сандра Буллоктой салшгүй холбоотой. Энэ жилийн Оксарын наадмаас долоон төрөлд шагнал хүртээд зогсохгүй “Татах хүч” кино нь Сандро Буллокыг энэ жилийн хамгийн өндөр хөлс авсан жүжигчин болгосон билээ.

Анжелина Жоли

Хөхний хорт хавдараас сэргийлэхийн тулд хагалгаанд орж хэсэг хугацаанд чимээгүй байсан Анжелина эргэн ирээд байна. Диснейн бүтээсэн “Малефисэнт” кинонд тэрээр Диснейн сонгодог бүтээл “Нойрсож буй гоо бүсгүй” киноны хорон санаат дүрийг энэрэнгүй, зоригтой болгон бүтээж чадсан. Энэхүү алдартай кинонд тоглохоос гадна тэрээр сайн санааны үйлсээ ч орхиогүй. Хамгийн сүүлд Жоли засгийн газрыг дайны улмаас хүчирхийлэлд өртөж буй бүсгүйчүүд хүүхдүүдэд анхаарлаа хандуулхыг уриалсан арга хэмжээнд оролцсон юм.

Скарлетт Йоханссон

Скарлетт 1998 онд “The Horse Whisperer” кинонд тоглосноос хойш олны хараанд байнга өртөх болсон. Гэсэн ч энэ нь түүний Форбес сэтгүүлийн 100 алдартны жагсаалтад орж байгаа анхны тохиолдол юм. Алдарт Марвелийн цуврал бүтээлүүдэд Блак Видовын дүрийг бүтээсэн нь түүнийг энэхүү жагсаалтад ороход тус болжээ.

Женнифер Анистон

Өдгөө 45 настай Женнифер түүний насны олон эмэгтэй жүжигчдийн мөрөөддөг амжилтын үр шимийг амталж суугаа нэгэн. Тэрээр “Horrible Bosses” болон “We’re the Millers” зэрэг инээдмийн кинонуудаас сая сая долларын ашиг олсон. Үүнээс гадна алдарт “Найзууд” киноны дахин нэвтрүүлэлтээс тэрээр ашиг хүртсээр байгаа юм. Женнифер Aveeno болон Vitamin Water зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг юм.

Эми Адамс

“Julie and Julia”, “Leap Year” инээдмийн кинонууд болон “The Master” уянгын кинонуудад тоглож  байсан Эми Адамс 2013 оноос тэсрэлт хийж эхэлсэн гэхэд болно. Тэрээр алдарт Супермэн киноны шинэ анги “Man of Steel” кинонд Супермэний дурлалт бүсгүй Луис Лэйний дүрийг бүтээсэн. Уорнер Бросын бүтээсэн уг киноноос гадна алдарт D.C. комикын бүтээлд тоглохоор болоод байгаа тэрээр мөн хэд хэдэн том киноны дүрийн санал хүлээн аваад байгаа гэнэ. Эми Адамс энэ жилийн Оскарын наадмаас “American Hustle” киноны дүрээрээ шилдэг туслах эмэгтэй дүр шагналыг авсан юм.

Гвинет Пэлтроу

Гвинет нөхөр Крис Мартинаас салж байгаагаа зарлах үед түүнд сэтгэл засах дулаан үгсээс илүү муулсан дооглосон үг ихээр ирсэн гэдэг. Гэсэн ч тэрээр өөрийг нь үзэн ядах хүмүүст  төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гвинетийн гаргадаг Goop мэдээллийн сэтгүүл уншигчидад шарсан тахианы мах хэрхэн бэлтгэхээс эхлээд муу зуршлаа хэрхэн орхих тухай хүртэл зөвлөгөөг хүргэдэг. Гэсэн тэрээр энэ жил “Төмөр хүн” киноны гуравдугаар ангид дахин тоглосон орлого болон Max Factor, Hugo Boss зэрэг брэндүүдээс олсон орлогооороо энэхүү жагсаалтад багтаж байгаа юм.

Мэрил Стрийп

Холливуд эмэгтэй жүжигчдэд нас ахих тусам хүнд газар болж хувирдаг. Харин Мэрил Стрийпийн хүвьд энэ нь хамааралгүй асуудал юм. Түүний хамгийн сүүлд тоглосон “August: Osage County” кино чамлахааргүй амжилтыг олсноос гадна түүнийг 18 дахь удаагаа Оскарт нэр дэвших боломжийг олгосон юм. Мэрил Стрийп бол бүх цаг үеийн хамгийн олон удаа Оскарт нэр дэвшсэн жүжигчин юм.

Камерон Диаз

Камероныг хэзээ ч бүү дутуу үнэл. Түүний хамгийн сүүлд тоглосон “The Other Woman” кино нээлтээ хийхээсээ өмнө тийм ч их амжилт олохгүй хэмээн шүүмжлэгчдээс үнэлгээ аваад байсан ч 40 сая ам.доллараар бүтсэн уг кино 190 сая ам.долларын ашиг олсон юм. Энэ нь Камероны хувьд анхны тохиолдол биш. Түүний 2011 онд гол дүрийг нь бүтээж байсан “Bad Teacher” кино 20 сая ам.доллараар бүтэж байсан ба мөн л амжилт олохгүй хэмээн таамаглагдаж байсан ч 216 сая ам.долларын ашиг олж хит болж байсан юм.

Натали Портман

Эми Адамс, Гвинет Пэлтроу нарын адил Натали мөн супер баатартай киноны үргэлжлэл ангид тоглосон нь түүний энэхүү жагсаалтад ороход тус болсон юм. Энэ жилийн нээлтээ хийсэн “Thor: The Dark World” кино өмнөх ангиасаа ч илүү амжилтанд хүрч 645 сая ам.долларын ашиг олсон. Энэхүү ашиг нь түүний дараагийн уран бүтээл “A Tale of Love and Darkness” киног эхлүүлэхэд тус болжээ. Тэрээр энэхүү киногоор өөрийн зохиол бичих, найруулах авьяасаа нээн харуулахаар зэхэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    дэлхийн алдартангууд сайхан хүүхнүүд..
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Скарлетт Йохонссон хамгийн сайхан хүүхэн
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Сайхан хүүнүүд шүү
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025