Их хотын шингэн талхны чанарыг мэддэг, таашаадаг эрхмүүд Mexikhan ресторанд тухалж нэгэн үдшийг өнгөрөөв. Дэлхийд алдартай Paulaner шар айраг энэ үдэш зочдын ширээнд тавигдав. Дэлхийн шар айрагны түүхэнд 400 орчим жилийн түүхтэй энэхүү бүтээгдэхүүнийг эх орондоо хэрэглэх боломжтой болсонд олон хүн сэтгэл хангалуун байгаа биз ээ. Бид та бүхэнд тус бүтээгдэхүүний түүхийг танилцуулахаас гадна ирсэн зочдын фото агшныг хүргэж байна.
17-р зууны үед Герман улсын Мюнхен хотын Neudeck od der Au сүмийн лам нарын амьдрал ядуу тарчиг байдаг байсан учир маш их ажилладаг байж. Тэд мацаг барих үедээ илчлэг өндөртэй шар айраг исгэн ууж хоол хүнс хомс өдрүүдийг даван туулдаг байв. Илүү гарсан шар айргаа зарж үйл ажиллагаагаа явуулах мөнгийг олдог байжээ. Ийнхүү цаг хугацаа өнгөрч шар айраг амт чанараараа алдар нэрд гарж олны уух дуртай ундаа болсон түүхтэй. Энэхүү шар айргийг Paulaner гэж нэрийдсэн байна. 1634 онд Мюнхены шар айраг исгэгчид нэгдэн хотын даргадаа гомдол гаргаж байсныг одоогийн Paulaner шар айрагны анхны албан ёсны бичиг баримт гэж түүхэнд үздэг байна. Гомдолд хотын даргын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд шар айрагных нь амт чанар улам их амжилт олсоор байсан. Ингээд 1780 он гэхэд Paulaner шар айраг ямар нэг хориг саадгүйгээр худалдаалагдаж эхэлсэн юм. 18-р зууны сүүлч гэхэд Paulaner шар айрагны үйлдвэрлэл Баварийн шар айрагнаас 4 дахин их болсон байна. Одоо Paulaner шар айраг нь Германы Octoberfest шар айрагны наадамд оролцох эрхтэйгээс гадна Мюнхены их зургаан пивоны нэг гэгддэг билээ.
Дэлхийн шар айрагны түүхэнд 400 орчим жилийн түүхтэй Paulaner шар айраг аль хэдийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүн болж дэлхий даяар худалдаалагдаж байна. Энэ цаг хугацаанд уг пиво спиртийн агууламжгүйгээс эхлээд жимсний амттай гээд олон төрлөөр исгэгдэх болсон. Өөрийн гэсэн өвөрмөц амттай дээд зэрэглэлийн улаан буудайн шар айргийг уух соёл хүртэл бүрэлдэн бий болжээ. Баварийн уламжлалт технологиор исгэсэн Paulaner шар айрагны төрлүүдийг та бүхэнд танилцуулж байна.
Paulaner Münchner Hell
Энэхүү өвөрмөц шинж чанар бүхий тунгалаг шар айраг нь Баварийн бүс нутагт хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд Brezn болон Баварийн нэгээхэн хэсэг болсон. Мюнхений уламжлалт шар айраг нэрэх технологи болон Hallertau-ийн зөрөг цэцэг нийлээд уухад маш тааламжтай, алтан шаргал өнгөтэй Mьnchner Hell-ийг бий болгодог. Бүх улирал, бүх үйл явдалд хэрэглэхэд тохиромжтой юм.
Paulaner Hefe-Weissbier Naturtrüb
Байгалийн улаан буудайн Hefe-Weissbier шар айраг нь Paulaner шар айрагны үйлдвэрийн
хамгийн алдартай, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн юм. Онцгойлон боловсруулсан, дээд түвшинд исгэсэн (top-fermented) хөрөнгө нь энэ шар айрагны давтагдашгүй шинж чанарыг бий болгодог. Хөрөнгөний болон жимсний зөөлөн амттай бөгөөд тод улбар өнгөтэй, өтгөн, нягт хөөсрөлттэй байдаг. Уг шар айргийг шүүдэггүй учраас шар айрагныхаа жинхэнэ байгалийн чанарыг болон түүнд агуулагдах амин дэм, эрдэс бодис, микро элементүүдийг хадгалсан хэвээр байдаг.
Paulaner Weissbier-Radler non-alcoholic (Спиртийн агууламжгүй)
Спиртийн агууламжгүй Hefe-Weissbier Non-Alcoholic шар айраг нь байгалийн лимонадыг тэнцвэртэй хольж чадсанаар бага зэргийн чихэрлэг боловч үл ялиг хүчиллэг, маш тааламжтай амтыг бий болгож чадсан. "Weissbier-Radler Non-Alcoholic" нь өдөр тутмын төгс хэрэглээ бөгөөд спортоор хичээллэх болон ажлын үеэр, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л үйл ажиллагааны үеэр хэрэглэхэд хамгийн тохиромжтой ундаа юм.
HP Munich Gold
Munich Gold шар айраг нь шүүсний нягтрал арай өндөр, соёолжийн сайхан амттай байдгаараа
маш олон хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа. Эхлээд балгахад өтгөн хэдий ч зөөлөн, бага зэргийн гашуун чамин амтаар төгсдөг. Жинхэнэ шар айраг амтлагч мэргэжилтнүүдэд зориулсан амт, мэдрэмж гэж хэлж болно. Бөглөөний талаар хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Шилтэй шар айргийг задалсаны дараа санамсаргүй асгах тохиолдлоос сэргийлж чадсан нь бас нэгэн онцлог болж байгаа юм.
HP Kellerbier Anno 1417
Munich Kellerbier Anno 1417 шар айраг хорхой хүргэм алтлаг бурмын өнгөөрөө ялгардаг. Ердийн шүүлтүүргүй шар айраг шиг өтгөн, хөөсөрсөн бөгөөд балгахад л гайхалтай сайхан сэтгэл ханамжийг өгдөг. Сайн чанарын чихэр, зөгийн бал, хар чавганы амт оруулсан нь өөрийнх нь соёолжийн чамин амтыг улам онцолж өгдөг. Мөн ялимгүй алим болон бэрсүүт жүржийн амтаар шинэхэн жимсний амт оруулсанаараа онцлог. HP Munich Gold шар айрагны адил бөглөөтэй юм.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага
7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
- 7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
“Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” ...














Сэтгэгдэл (4)