Үндэсний их баяр наадам нь Монгол үндэстэн оршин байгаагийн илэрхийлэл, монгол түмний бахархал болсон хүндэтгэлт их цэнгэл билээ. Засгийн газраас баяр наадмын бэлтгэл ажилд онцгой анхаарч Шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зохион байгуулах хороо ажилладаг гэж байгаа. Эрийн гурван наадмаас гадна зохиогдох соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа тухай ч дуулгасан. Энэ жил баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Монгол төрийн хүндэтгэлийн концерт, Улаанбаатарын үдэш их цэнгүүнээс гадна “Эх орноо хамтдаа дуулъя” сэдэвт урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд өнгөрсөн жил 900 гаруй уран бүтээлчид оролцож байсан бол энэ жил 4000 орчим хүн оролцож, Монгол улсын түүхийг үечлэн харуулсан урлагийн тоглолт бүхий нээлт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна