Монголын кино урлагийн авьяаслаг уран бүтээлчдийн нэг Д.Ангараг холливудын кинонд зургийн найруулагч, продюсерээр ажиллахаар болсон билээ. Тэрбээр Америкийн кино зураглаачдын холбооны дэмжлэгтэйгээр уг бүтээл дээр ажиллахаар болсон байна.
Тодотгоход, “Precious” бүтээлд Монголын талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах бөгөөд 1,5 сая долларын гэрээ хийсний дараа АНУ-ыг зорих аж. Ийнхүү Монголын уран бүтээлчид анх удаагаа багаараа холливудын кинонд ажиллахаар болж байгаа юм. Тэдний хувьд холливудын киночидтой хамтарч ажилласнаараа мэргэжлийн чадвар, туршлага солилцох боломж нээгдэх нь гарцаагүй хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна