Николя Саркозиг баривчиллаа

 

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозиг Нант хотын цагдаа нар баривчилж, түр саатуулаад байгаа ажээ. Гэхдээ цагдаа нар Саркозиг 24 цагаас илүү хугацаагаар саатуулах эрхгүй юм байна.

Николя Саркозиг 2007-2012 онд Францын төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж сэжиглэж буй тул түр саатуулан, байцаахад хүрчээ. Саркози Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хүчний байгууллагын удирдлагуудад том албан тушаал амлах замаар өөрт холбогдолтой хэргүүдээ хаалгах юмуу, урьдчилан мэдээлэл авдаг байсан байж болзошгүй гэнэ.

Мөн гар утасных нь яриаг хэдийд чагнаж буй талаарх мэдээллийг ч тагнуулын албанаас авдаг байсан байж болох юм байна.

Николя Саркози мөрдөн байцаах байгууллагын овоо хараанд өртөж эхэлсэн шалтгаан нь Ливийн удирдагч агсан Муаммар Каддафид далдуур санхүүгийн тусламж үзүүлдэг байж болзошгүй гэдэг сэжгээс сэжүүр гарсан ажээ. Хэрэг явсаар Николя Саркози хүчний байгууллагын зарим албан тушаалтнуудыг ашиглан өөртэйгээ холбоотой мэдээллүүдээ нуун дарагдуулах, хэрэг үүсгэхгүй байх зэргээр эрх мэдлээ ашигладаг байсан байж мэдэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025