Японы загвар зохион бүтээгч Чизүко Якаги хэмээх эмэгтэй Төрийн соёрхолт, дуучин Д.Болдод зориулан кимоно хийдэг материалаар хувцас урлаж явуулжээ. Стиль имиждээ онцгой анхаардаг дуучин маань “Үндэсний урлагаа орчин цаг үеийн хөгжимтэй хослуулан монгол поп урсгалыг хөгжүүлэхээр зорьж байгаа миний уран бүтээлд амжилт хүсэж, дизайнер Чизүко Якаги энэхүү хувцсыг хийж явуулжээ. Алс холын япон хүн миний зорьж байгаа ажлыг ойлгон сэтгэлээсээ дэмжиж байгаад сэтгэл минь их хөдөллөө” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тодотгоход, загвар зохион бүтээгч Чизүко Якаги нь кимоногийн материалаар орчин үеийн хувцас хийж дэлхийн зах зээлд гарган, улсынхаа брэндийг сурталчилах зорилготой нэгэн юм байна.



Сэтгэгдэл (2)