Хип хоп хөгжмийн ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн орон зайгаа тунхаглаад байгаа хүн бол реппэр Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ. Түүний этгээд үг хэллэг, илүү дутуу зүйлгүй яг л өөрийнхөөрөө байдаг занд нь залуус нааштай ханддаг. Өөрийнхөө царай муутайг түүн шиг олон нийтийн өмнө ил хэлээд байдаг хүн тун ховор билээ. Ер нь Тэрбээр өөрийгөө урлагийн хүн биш, зүгээр л амьдралын хүн гэсэн шүү. Дууныхаа үгийг өөрөө зохиодог Gee багаасаа ямар үг хэрэглэж өссөн, бодит амьдрал дээр ямар үг хэллэгээр ярьдаг яг л тэрийгээ дууны үг болгоод буулгачихдаг гэнэ лээ.
Н.ДАРИЙ
Сэтгэгдэл (1)