Дуучин Б.Амархүү тун удахгүй өөрийн төрсөн өдөртөө зориулсан VIP амьд тоглолтоо фэнүүддээ сонирхуулах гэж байна. “Birthday VIP live concert” нь долдугаар сарын 3-нд “Central tower” дахь “Sky lounge”-д 21.00 цагт болох юм байна. Төрсөн өдрийн эзэн өөрийнхөө уран бүтээлүүдийг Anar’s band гэх амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглохоор зэхээд байгаа аж.
“Birthday VIP live concert”-ын тасалбарын үнэ 40-45 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна. Тасалбар тоо хязгаартай бөгөөд 150 ширхэг л гэнэ шүү.

Сэтгэгдэл байхгүй байна