Дэлхийд данстай балетчид Монголд...

“Монголын балетийн хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо ирэх долдугаар сарын 4-ний өдөр хийхээр төлөвлөжээ. Тэд энэхүү  тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчдэд хүргэх бөгөөд оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх гэнэ. 
 АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Балет, ОХУ-ын Болшой театр, Италийн Ла Скала зэрэг дэлхийд алдартай театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжиж ирсэн балетийн урлагийн шилдгүүдийн тоглолтыг бид бүхэн Монголдоо үзэх боломжтой болж байна. 
 АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорин ирж гайхалтай ур чадвараа харуулах балетчидын  “Мodern of  Night”тоглолт ганцхан удаа болно.
Алдарт “Бостон балет”-ийн гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг  тус тоглолтыг Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаа гэнэ.
 Сонирхуулахад, “Монголын балетийн хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетийн фестивалийг анх удаа эх орондоо зохион байгуулсан юм. Ингэснээр Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетийн урлагийн хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж чадсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай  тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетийн хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг Улаанбаатарчууддаа харуулсан юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025