Л.Цандэлэгийн “хурдан” хобби

“Шим” группийн захирал Л.Цандэлэгийг мэдэх хүмүүс нь сайн мэдэх биз ээ. Хэл ам татласан асуудалд хааяа нэг нэр холбогдчихдог тэрбээр одоо “Монголын үр тариа эрхлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Өөрийн бизнесийн чиглэлийнхээ холбоог толгойлон суугаа түүний энгэрт  Эби ерөнийлөгч “Тод манлай уяач”-ийн цол тэмдгийг зүүж өгсөн.  АН-ын идэвхтэй гишүүдийн нэг тэрбээр  “Соёмбо” нэрт хурдан хүлгээ даншиг наадмуудад сойж, айргийн тавд хурдлуулан магнайгаа тэнийлгэж суудаг нэгэн. Ер нь тэрбээр хурдан удмын адууны сураг дуулав уу, үгүй юу үзэх гээд хэдэн мянган километр зам ч байсан хамаагүй давхиад оччихдог гэж байгаа.  Зун цаг ирэхээр алдарт уяач Д.Ононтой гал болон бууж, туршлага хуваалцдаг түүний хурдан хүлгүүд энэ жилийн наадмаар хэрхэн хурдлахыг нь харъя даа.

 

 

 

 

 

Г. БӨРТЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025