“Гудамж” төслийн хүрээнд Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замын нээлт өнөөдөр боллоо. Тус уулзварыг 4 замын уулзвар болгосноор Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө орчимын автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж байна. Өмнө нь тус газарт Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газар байрлаж хаалттай бүс байсан юм. Харин зам, гудамж болгосноор замын түгжрэлийг ийнхүү тодорхой хэмжээнд бууруулах нөхцөл бүрдэх нь.
Хоёр тэрбумын өртөгтэй тус замын зураг төслийн ажлыг “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы “Си Си Ти Ай” инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажилласан аж.















Б.ГАН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (8)