Монгол наадам айсуй энэ өдрүүдэд хэн хүнгүй хүлээн догдолж байгаа болов уу. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслол, хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байна. Өнгөрсөн жил мөн ийм үүрэг хүлээж байсан тэрбээр наадмын нээлтээр олон сюрприз барина гэж амлаж байгаа. Түүний ярьснаар нээлт, хаалтын ажиллагаанд 5000 орчим уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж. Жил бүрийн наадмын төсвийг батлахад ард түмэн чих тавин хүлээж байдаг. Тэгвэл энэ жил төрийн наадмын нээлтэд 250 сая, харин хаалтын оройн цэнгүүнд 500 сая төгрөг тус тус зарцуулах гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна