О.Ганцоожид баяр хүргье

Америкийн Жаксон хотод дэлхийн алдартай балетчид оролцдог Олон улсын балетын жүжигчдийн уралдаан болж байгаа юм. Харин манай улсаас анх удаагаа ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байна. Тэгвэл тус тэмцээний эхний шатны дүн гарч О.Ганцоож хоёрдугаар шатанд үлджээ. Уралдааны хоёрдугаар шат модерн бүжгийн төрлөөр явагдсан ба дүн нь ирэх долоо хоногт гарах юм байна.

 О.Ганцоожийн хослон бүжигчнээр Монголын балетын урлагийн отгон гавьяат ДБЭТ-ын тэргүүлэх зэрэглэлийн гоцлооч Ч.Ганчимэг  оролцож байна. Арав дахь жилдээ зохиогдож буй энэхүү уралдаанд нийт 20 улсын 92 балетын жүжигчид чадвар, чансаагаараа өрсөлдөж байгаа юм.

Тус тэмцээнийг дэлхийн балетын “олимп” хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Эх орныхоо нэрийг төлөөлөн энэхүү уралдаанд оролцож буй О.Ганцоожийн хувьд театрынхаа хамгийн чадварлаг гоцлооч юм. Түүнийг мэргэжилтнүүд Д.Алтанхуяг гавьяатаас уран чадварын хувьд илүү ч гэж дүгнэх нь бий. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025