Орчин үеийн баячуудын тансаг, гоёмсог хуримын даашинзыг урладаг хэрнээ аль болох нууцлаг байхыг хичээдэг хүндтэй дизайнер бүсгүйг танилцуулья. Түүний нэрийн Намуунаа гэдэг. Намуунаа хуримын даашинзыг өндөр үнэ хөлстэйгээр, тусгай захиалгаар урладаг юм. Тэрбээр материалаа Европоос захиалж авч ирдэг нэгэн. Голландын дизайны их сургуулийг дүүргэсэн Намуунаа дуучин Т.Ариунаагийн үнэнч дизайнер. Олон жил түүний урласан хувцсаар тайзнаа гангарсаар буй дуучин Т.Ариунаа чадварлаг дизайнер бүсгүйг алдчихвий хэмээн ихээхэн айдаг гэнэ лээ. Аргагүй л дээ,өвөрмөц содон хэрнээ орчин үеэ мэдэрсэн хувцасыг донжийг нь олоод урладаг болохоор алдахаас айлгүй яахав.
Гэхдээ Намуунаа бусад дизайнерууд шиг олонд өөрийгөө зарлаж, хөөрцөглөх биш харин цаг үеэсээ хоцролгүй өнөө цагийн чадварлаг дизайнеруудтай хөл нийлүүлэн алхахыг илүү үздэг гэнэ лээ.


М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна