Холливуд жирэмслэлт

Төрсөн ч төрөөгүй мэт бие галбир нь улам сайхан болсон бүсгүйчүүдэд зориулсан “холливуд жирэмслэлт” гэсэн үгийн утгыг өнөөдөр хэн бүхэн мэдэх болж. Тэгвэл тэдний бие үнэхээр сайхан уу, эсвэл хэт хөөргөөд байна уу? Ийм сайхан байгаагийн нууц нь чухам юунд байдаг талаар энэ дашрамд сонирхуулья.

Усны гүнж Ука

Энэ бүсгүй 14, 4 настай хоёр хүүхдийн ээж. Усан спортоор хичээллэдэг хэн бүхэн түүн шиг сайхан биетэй байдаггүйд Укагийн увдис, өгөгдөл оршиж байгаа гэлтэй. Арваад жилийн зайтай хоёр хүүхэд төрүүлсэн гэхэд хумсын толион чинээ өөх, өчүүхэн ч язралт үлдээгүй. Төрснийхөө дараа халуун йогоор хичээллэсэн бөгөөд угаас цаг ямагт өөртөө арчаатай байж анхаардгийн хүчинд байгалийн жамыг сөрөн зогсож чадсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Тэр алдарт эх болохыг хүсдэг. Магадгүй алдарт эх болсон ч Ука усны гүнж хэвээрээ үлдэх биз ээ. Укагийн нууц тогтмол нэгэн хэвийн арчилгаа, дасгал сургуулилт.

Жүжигчин О.Дөлгөөн

Гэрэлтсэн төрхөөрөө “хөөрхөн” хэмээх үнэлгээг авсан залуу жүжигчин бүсгүй саяхан үрийн зулай үнэрлэсэн билээ. Мэдээж түүний насанд нэг төрөхөд ямар нэг байдлаар эрсдэл үүсэх магадлал бага ч гэсэн “дэлбэрсэн” хүмүүс бидний эргэн тойронд байж л байдаг. Үе тэнгийн хархүүтэйгээ хэмжээлшгүй аз жаргалтай амьдрал, гэр бүл зохиосон О.Дөлгөөний жор бол нэгт, залуу нас, хоёрт үргэлжийн инээмсэглэл, аз жаргал өөрөөсөө цацруулдагт байх шиг. Хорвоогийн бүх зовлон толгой дээр уначихаагүй байхад нээрээ яагаад үргэлж О.Дөлгөөн шиг баяр хөөртэй байж болохгүй билээ?

Мисс Х.Бадамгэрэл

Загвар өмсөгчийг зөвхөн сонирхол төдий биш мэргэжлийн төвшинд хийхийг хүсэн мөрөөдөл рүүгээ тэмүүлж яваа бүсгүй бол Х.Бадамгэрэл. Төрөөд сар ч болоогүй байхдаа эргэн ажилдаа орж, өндөр өсгийт дээр “гарсан” түүний тэвчээр, хатуужил олон хүнийг алмайруулсан. Хүүхэд нь таван сар ч хүрээгүй байхад “Гоёл” наадмын тайзан дээр гарсан Х.Бадамгэрэл турьхан биендээ баймгүй эр зоригтон юм гээч. Тэр 17 кг орчим жин нэмээд хаяхын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж байжээ. Хамгийн гол нь турахад сэтгэл санааны амгалан тайван байдал маш чухал гэж тухайн үед ярьж байсан удаатай.

Дуучин Г.Анхмаа

Угаас яс багатай Г.Анхмаад “дэлбэрэх” мэтийн ойлголт огтхон ч байгаагүй болов уу. Их л жаргалтай нь аргагүй “Би ч ёстой холливуд жирэмслэлттэй байна даа” гэж дуугарч байсан бүсгүй нөгөө л хэвэндээ туялзаж явна. Мэдээж ээж болсон хүн царай төрх нь намба сууж, байрагшилгүй яахав.

Топ Д.Пүрэвсүрэн

Гурав дахь хүүхдээ тээж байгаа Пүүжээ төрөх тусам улам өнгө орох мэт. Товчхондоо төрөөд л баймаар бүсгүй юм. Жин нэмж сүйд болдоггүй, яс сайтай биеийн онцлог нь түүнээс “бие нь тарчихсан” эрсдлийг зайлуулж байх шиг. Жирэмсэн байхдаа манайхны хүүхнүүдийн сонгодог хятад эмч нарын жороор хооллодог байсан талаар урд нь мэдээлэл гарч байв. Мэдээж ийм сайхан бие галбирыг тэр хэвээр нь хадгалах амаргүй. Пүүжээгийн гоо сайхны нууц хоололтондоо байдаг байх нь.

Жүжигчин О.Долгор

Хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан даруйдаа ёслолын арга хэмжээн дээр өндөр өсгийттэй алхаж явсан О.Долгор төдийлөн хямралд автаагүй. “Долдугаар ангийн охин шиг жаахан”, хүүхдээрээ хэмээх үнэлгээг хүмүүсээс авдаг энэ бүсгүйн нууц инээмсэглэлд нь байх шиг. Жин барих гэж тэгтлээ хичээдэггүй, онцгой дасгал хөдөлгөөн, фитнессд явдаггүй атлаа энергиэрээ сайхан хэвээрээ байдаг юм шиг. Түүнд бурхнаас заяасан өгөгдөл ийм байж гэхээс өөр юу гэхэв. Харьцуулсан зургуудаас ялгааг олж харахыг хичээгээрэй. Өөрчлөлт үнэхээр алга уу?

Модель С.Төгс

Эх орноо төлөөлөн харийн оронд загварын тайзнаа гунхаж явсан энэ бүсгүйн насан дээр таргалалт бас бус проблем шүргэх ч үгүй биз. Жирэмсэн гэж сураг дуулдаад нэг л мэдэхэд төрчихсөн байсан С.Төгс төрөхийн өмнө төрсний дараа ямар өөрчлөлтгүй байгааг та харж байна.

Дуучин Ч.Ану

Урлагийн ертөнцөд гарч ирсэн цагаасаа олны анхаарлын төвд байсан энэ бүсгүй ээж, эзэгтэй болсон ч сонирхолтой хүн хэвээрээ байна. Ч.Анугийн хувьд гоо сайхандаа, бие галбиртаа хэрхэн анхаардагаа тэр бүр нууцлаад байдаггүй. Долоо хоногийн гурван өдөр цагаан хоол, бусад өдөр махан хоол иддэг бүсгүй дасгал хөдөлгөөн, амьдралын хэмнэлийн хувьд тун эрч хүчтэй нэгэн. Түүний шоргоолж шиг нарийхан бэлхүүс олон хүний атаархлыг төрүүлэхгүй байхын аргагүй байна шүү.

Жүжигчин Б.Хулан

Б.Хулан гэхээр хүмүүс “Хөөрхөн Хулан” гэж залруулдаг. Тарган ч биш, туранхай ч биш биедээ таарсан жинтэй бүсгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс өмнө бондгордуу байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин хоёр дахь төрөлт түүнд гуалиг бие, хүүхдэрхүү царайг бэлэглэжээ. Төрөх тусам улам залууждаг гэдэг ойлголтын амьдрал дээрх утга энэ бололтой. Өсвөр наснаасаа загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүй мөн л өөрийн гэсэн диеттэй ба угийн хэвлэлд ам нээгээд байдаггүй Б.Хулан тэр нууцаа одоогоор дэлгээгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • zochin
    setguul ajilaa l hisen bn torood targan toroogui ch targan huuhnuuded tom surgamj boloh l yum bichsen bn olnii tanil humuus ugaasaa busdad ulger jishee boldog humuus bish gedeg bh engiin huuhnuud bugd targan gj heleegui bn shuu de oilgoh uhaan bnuu da
    2014 оны 06 сарын 26
  • Зочин
    er n archaa muutai n targalna
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин
    zaasss bi ch gesen tursun yamarch gedes gvzee ynjaagvi 5 honogiin dotor turuugvi l um shig boltson shdee hamgiin gol ni hoolondoo anhaarch hudulguuntui baih bi jiremsen geel ideed baiwal hench gesen l delbertsen l turiishdee neeh nuuts muuts um alga
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    ugaasaa l zaluu bhad heden ch huuhed gargasan turanhai l bdag sh dee.tsaaguur chini 4-5 huuhed gargachihaad ed naraas iluu saihnaaraa jiriin huuhnuud zondoo bna.OOrsdoo ingej bichuuldeg yum u ed nart tal zasaj ingej bichdeg yum u iim yaduu yum bichdeg setguulch icheesei dee
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
    • zochin
      setguul ajilaa l hisen bn torood targan toroogui ch targan huuhnuuded tom surgamj boloh l yum bichsen bn olnii tanil humuus ugaasaa busdad ulger jishee boldog humuus bish gedeg bh engiin huuhnuud bugd targan gj heleegui bn shuu de oilgoh uhaan bnuu da
      2014 оны 06 сарын 26
  • Зочин
    ugaasaa neg baitugai 2 huuhed gargaad hevendee bdagiin, hugshruud ireheeree l targalj eheldgiin
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • сурэн
    хэн нь Холливуд гэж тэнэг юм бичих юмаа, Бичсэн сэтгүүлч өөрөө зүгээр үү та
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • сурэн
    хэн нь Холливуд гэж тэнэг юм бичих юмаа, Бичсэн сэтгүүлч өөрөө зүгээр үү та
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Colongo
    Yag unen bishlee Jiriin negen mongol busguishuud ed nar shig unetei ggo saihanii buteegdehuun bolon mes zasal hiilgeed uuriiguu tortood yavah zav zai bolomj alga baina. Gehde edniig bodvol iluu ariuhan biz de
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Za tegeed gen gej bna, zarim odod targalsan l bdag shd. Gehdee ed nar chin lav l ter Anu geh met uuhuu soruulalsnaas gadna havirgaa haduulchihsan l gee bizdee. Orchin uyeiin mes zaslin gaihamshig, nuur budaltaar saihan haragdaj bgaa humuusiig gaihaad baih yu bhavdaa.
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Za tegeed gen gej bna, zarim odod targalsan l bdag shd. Gehdee ed nar chin lav l ter Anu geh met uuhuu soruulalsnaas gadna havirgaa haduulchihsan l gee bizdee. Orchin uyeiin mes zaslin gaihamshig, nuur budaltaar saihan haragdaj bgaa humuusiig gaihaad baih yu bhavdaa.
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Юун одсог, холивудсаг юм билээ. Жирийн монгол хүүхнүүд авьяас чадвараар цөөн монголуудын зарим хэсгийн танил болсон бүсгүйчүүд л бн
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Эд нар чинь бүгд л урлагийн дуучин, жүжигчин, загвар өмсөгч нар байна ш дээ. уУаасаа өөрсдийнх нь хийдэг ажил нь биеэ арчлах, гоёх биз дээ. Жирийн Монгол эмэгтэй байнга дасгал сургуулилт хийгээд, өөрийгөө арчлаад байж чадхуу даа. Ялангуяа хүүхдүүд бага настай, нөхөр нь ажил ихтэй, туслах ээж аав байхгүй бол тэгээд л дэлбэрэх байх даа.
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025