“Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал УГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч СГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин УГЗ Г.Энхбаяр, УГЗ Г.Пүрэвдорж, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн УГЗ Б.Долгион, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ахлагч УГЗ Г.Жаргалсайхан нар ”Ахмадын золбоо” гэж хамтлаг байгуулсан. Тэд өнгөрсөн сард “Нойргүй хоносон зургаан нот” нэртэй тоглолтоо олонд хүргэсэн. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр “Ахмадын золбоо” хамтлаг дахин тайзнаа гарахаар болжээ. Тэд өнөөдөр 19:00 цагаас Соёлын төв өргөөнд дахин тоглох гэж байна. “Нойргүй хоносон зургаан нот” дахин тоглогдох сургаар тасалбар нь хэдийнэ худалдаалагдаж дуусчээ.
Сэтгэгдэл байхгүй байна