Одоогоос хэдхэн жилийн өмнө Португалийн шигшээ болон Испанийн Реал Мадрид багийн тоглогч Криштиано Роналдог биеэ тоосон, онгироо, үсний засалтаасаа өөр зүйлд анхаардаггүй гэх мэтээр ярьдаг байсан. Харин одоо энэ бүхэн ард хоцорчээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин маань дэлхийн спортын хамгийн том одын хувьд үүргээ ухамсарласан өгөөмөр нэгэн болж төлөвшсөн нь түүний хэдхэн сарын өмнө хийсэн энэхүү үйлдлээс харагдаж байгаа юм.
Испанийн AS сонины мэдээлж байгаагаар арван сартай Эрик Ортиз Круз нь төрөлхийн тархины гажигтай төрсөн бөгөөд хагалгаа хийхээс өөр ямар ч арга үлдээгүй байжээ. Тиймээс эцэг эх нь эмчилгээний зардал болох 83 000 ам.долларыг цуглуулахын тулд хандив авч эхэлсэн байна.
Тэд хүүгийнхээ эмчилгээнд хандив цуглахад туслах зорилгоор Роналдогоос багийн өмсгөл болон пүүзээ хандивлахыг гуйжээ. Роналдо энэхүү гуйлтыг шууд зөвшөөрсөн бөгөөд зөвхөн өмсгөл пүүзээ хандивлаад зогссонгүй хагалгааны зардалд орох бүх мөнгийг гаргахаар болсон байна.
Хэдийгээр энэ мөнгө түүний долоо хоногийн цалингийн талд нь ч хүрэхгүй боловч тэрээр өвчин зовлонд нэрвэгдсэн бяцхан хүүхдүүдэд туслаж байгаа нь бахархууштай явдал юм. Тэрээр 2012 онд мөн есөн настай хорт хавдартай хүүд эмчилгээний зардалаар тусламж үзүүлж байжээ. Мөн тэрээр Ортиз хүүгийн тархины мэс заслын дараа үлдсэн сорвитой адилхан үсний засалт хүртэл хийлгэж байжээ.

Роналдог ийнхүү тустай үйл хийсний дараа түүний өрсөлдөгч Леонель Месси хүртэл Роналдод дүргүй байх өдөр ирэх тусам л хэцүү болж байна хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (1)