Монгол дээлийг кимоногийн торгоор урлажээ

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ДБЭТ-т хоёр орны уран бүтээлчдийн тоглолт болох гэж байна. “Tradition Japan” сангаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд  оролцохоор Японы уламжлалт тайко бөмбөрийн “Миякэ”, ардын урлагийн “Макимики” хамтлаг иржээ. Тоглолтын  үеэр монгол үндэсний дээлийг кимоногийн торгоор урласан загварын шоу толилуулах бөгөөд  Монголын талаас Төрийн шагналт дуучин Д.Болд, Хөсөгтөн хамтлаг оролцох аж.

Мөн тус арга хэмжээг зохион байгуулагчид япон иргэдээс хандив цуглуулж Монгол, Японы төвд үндэснийхээ бөмбөрийг бэлэглэхээр болжээ.

Түүх сөхөхөд,  1945 онд 12 мянган олзны  япон цэрэг Монголд ирж бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож байжээ. Тиймээс  “Миякэ” хамтлагийнхан тэдгээр цэргийн гэгээн дурсгалыг хундэтгэж өнөөдөр тайко бөмбөрийг тоглох аж. Тайког ихэвчлэн баяр ёслолын үеэр тоглодог юм байна. Эх нутгаа хамгаалах, сайн сайхан, амар амгалан байлгахыг үүгээр бэлгэддэг гэнэ. Хэдийгээр хэл нэвтрэлцэхгүй ч хөгжмөөр дамжуулан манай үндэсний бөмбөрийг  таван мэдэрхүйгээрээ мэдэрч, дотоод сэтгэлээсээ ойлгоосой хэмээн хүсэж байна хэмээн Миякэ хамтлагийнхан ярьж байна. Тэд үндэснийхээ хөгжмийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхээр дугуйлан хичээллүүлдэг бөгөөд 200 гаруй шавьтай аж.

                                                                                                                             Б.Ган-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025