Дуучин Т.Амина хайраа олсон уу?

Залуу  дуучин Т.Аминаг эрч хүч, авьяас чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж чадсан нэгэн гэдэгтэй уншигч та санал нийлэх болох болов уу. Хүүхэд байхаасаа урлагийн ертөнцөд хөл тавьж, эвлэгхэн дуу хоолойгоо гайхуулан дуулж эхэлсэн тэрээр СУИС-ийн дуулаачийн ангийг амжилттай дүүргэсэн. Өдгөө босго өндөртэй Улсын филармонид дуучнаар ажиллаж байгаа. Тэгвэл залуу дуучин бүсгүйн хувийн амьдралын өөрчлөлттэй холбоотой гэмээр анхаарал татсан нэгэн зураг сошиал сайтуудад гарч олны ярианы сэдэв болоод байна. Тэрээр загвар өмсөгч О.Амгаланбаатартай дотно байдалтай зураг авахуулсан нь тэднийг хосууд болоо юу гэсэн яриа гарахад хүргэсэн юм. Харин загвар өмсөгч Амгаа үүнийг эсэргүүцэж байгаа бол дуучин бүсгүй одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. Тэд энэ зургийг клипний зураг авалтын үеэр авахуулсан байна.

Б.Ган-Эрдэнэ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025