Английн шигшээн төвийн хамгаалагч Б.Обама

Дэлхийн аваргын сурталчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэгэн компани саяхан тун хөгжилтэй боловч маш бүдүүлэг нэгэн алдааг гаргажээ. Тус компани дэлхийн аваргад оролцож буй багуудын тамирчдын зураг бүхий аяга хэвлэх үеэр Английн шигшээ багийн төвийн хамгаалагч Крис Смоллингийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай андуурч хэвлэсэн байна. Ингэхдээ ерөнхийлөгч Обамагийн Английн шигшээн нэгдүгээр өмсгөлтэй цээж зургийн доор “Бразил -2014 ДАШТ –ий багийн тамирчин Крис Смоллинг” хэмээн бичжээ.

Алдаа гаргасан компани худалдаанд гаргасан бүтээгдэхүүнээ буцааж солихын тулд Дорсет мужийн Wholesale Clearance UK байгууллагад хандсан байна. Тус байгууллагын удирдагч Карл Бакстерийн хэлж байгаагаар тус аяган дээр зураг хэвлэсэн компани багийн тамирчдын зургийг хайж олох ажлыг туршлагагүй залуу ажилчиддаа даалгасан байх. Тиймээс тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Дарга нар нь залуу ажилчиддаа ажлаа даатгаж өөрсдөө шөнөжин покер тоглож хоноод өглөө нь загварыг хараад шууд л зөвшөөрөл өгсөн нь гарцаагүй хэмээн Карл ярьсан байна.

Мөн түүний хэлж байгаагаар аяга үйлдвэрлэсэн компани түүнтэй холбоо барьж 2000 гаруй Английн шигшээн зураг бүхий бүтээгдэхүүн агуулах руу нь ачигдсан байна. Тэднийг бүгдийг нь задалж үзэхэд үнэхээр бүх Крис Смоллингийн нэр бүхий аяган дээр Барак Обамагийн зураг байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025