Эко тэгээд үнэгүй...

Энэ жилийн наадмаар Хүй долоон худгийн үйлчилгээний талбай, автозогсоол хооронд Монголд үйлдвэрлэсэн 5 эко автобусаар иргэдэд үйлчлэхээр болоод байна.  Нийслэлийн ЗДТГ-аас 100 сая төгрөгөөр захиалсан эдгээр автобусыг “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд үйлдвэрлэжээ. J-800 загварын уг автобус 4,6 метр урт, 1.45 метр өргөн, хоёр метр өндөртэй, 12 хүний суудалтай. Хурдны дээд хязгаар нь цагт 20 км. Энэ автобус нь дотоод шаталтын хөдөлгүүргүй, цахилгаанаар ажилладаг. Бензин, дизель түлш хэрэглэж утаа гаргахгүй тул байгальд ээлтэй эко гэх тодотголтой аж. 8-10 цаг цэнэглээд 100 км явах боломжтой.

Монголдоо үйлдвэрлэх боломжгүй хөдөлгүүр, дугуй зэрэг тоног төхөөрөмжийг нь гаднаас авсан. Дотоодод үйлдвэрлэх боломжтойг нь манай инженерүүд хийсэн юм байна.

Иргэд ирэх сарын 9-14-нд уг автобусааар үнэгүй үйлчлүүлж болох аж. Наадмын дараа таван автобусны хоёрыг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэх гэнэ. “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд хүн зөөх зориулалттай ийм цахилгаан автобусыг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой аж.  

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025