Цэцэ баян хадмынхаа паянгаар дуу хийх юм биш биз...

Реппэр Н.Цэцэнбилэг буюу Цэцээ сүүлийн үед өөрийн S.M.O.K гэх брэндээрээ чамирхах болсон. Уг нь Цэцээ баян чинээлэг хадамтай болохыг мөрөөдсөн бүсгүйчүүдэд хандан “Баяны дэвсгэр” гэх хэцүүхэн нэртэй хатуухан үгтэй дууг гаргаж байсан юм. Тэгвэл баян хадамтай байхын эсрэг зогсож уран бүтээлдээ хүртэл тусгаад байсан тэрээр одоо өөрөө чинээлэг хадам сонгосныхоо “шанд”  гурван өрөө байранд нүүн орж төвхнөж байгаа аж.

 Түүний хадам аав нь Монголын  Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба гэх чинээлэг эрхэм байдаг бөгөөд охин, хүргэн хоёртоо “Хурд” хотхонд гурван өрөө байр худалдан авч өгсөн аж. Баян хадам ааваасаа гурван өрөө байр бэлгэнд авч эгчмэд эхнэрээсээ үрийн зулай үнэрлэсэн дуучин Цэцээ уран бүтээлээсээ ч хөндийрөөд багагүй хугацааг үдэж байна. Цэцээгийн хайрыг булаасан энэ эгчмэд бүсгүйг Д.Саруул гэдэг.  

Дашрамд өгүүлэхэд, дуучин Цэцээгийн чинээлэг хадам аав Д.Дамба цахим ертөнцийн хэрэглэгч нарт ёстой нэг үгийн муугаар балбуулж байгаа билээ. Тэрээр  “Бид үеийн үед Хятадуудтай наймаа хийж ирсэн, цайнаас нь эхлээд торго, донж бүгдийг нь авдаг шүү дээ. Одоо дүүрсэн хэрэг өөр яах юм. Энэ бол туйлын үнэн үг. Өөр яах юм бид нар мал аж ахуйгаа хөгжүүлээд хэдэн мянган жил боллоо. Өнөөдөр Монгол Улсын хөгжил ямар байгаа юм, бид ямар болж ирсэн юм. Бид тэгээд үр хүүхдээ хоньчин болгох ёстой юм уу? Яг өнөөдрийн өдөр хүртэл мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүүрсээ худалдах асуудал...” хэмээн чухал нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан нь цахим ертөнцийнхний уур унтууг ёстой нэг хүргэсэн.

Харин баян хүн, хужаа нарын эсрэг зогсож уран бүтээлээ туурвидаг дуучин Цэцээ чинээлэг хадам аавынхаа ийнхүү өчсөнд юу бодож, ямар уран бүтээл гаргах гэж байгаа нь сонин байна.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    хэн нэгнийг муулах дуртай улс нь тухайн хүнээ л муул гэр бүлээр нь оролдох шиг адгийн зүйл байхгүй шүү
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    neg heseg ch tom duugarch bgaad Gee d alluulangaa aldsan nusgai odoo ooroo hoorhii tsag hugatsaa hyn hen be gedgiig haruulah yum daa
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025