“Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяагийн хэргийг түдгэлзүүлсэн байсныг прокурорын газраас сэргээн шалгах тогтоол гаргаснаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дахин шалгаж эхэллээ. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр А.Саранзаяад холбогдох хэргийг сар орчмын өмнө сэргээн шалгах тогтоол гарсан гэнэ.
А.Саранзаяа нь Сангийн яамны төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө тус сангийнханд олгосон хэрэгт холбогдоод буй юм. Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаж буй юм.
Б.Ган-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)