“Дугуйтай Улаанбаатар” гэх аян нийслэлд өрнөж байгаатай зэрэгцэн хүүхэд залуус унадаг дугуй унаж, ашиглахдаа анхаарал болгоомжтой байх шаардлага байгааг тодотгоё. Учир нь өнгөрсөн сарын 31-ний өдөр дугуй унаж явсан хүүхдийг иргэн Т гэгч “Т.Клугер” маркийн 91-77 УНД дугаарын автомашин жолоодож явахдаа мөргөсөн хэрэг гарсан юм.
Хохирогч Х хүндэвтэр гэмтэл авсан тул уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Ер нь бол манайд зориулалтын дугуйн зам байдаггүй нь ийм осол гарахад нөлөөлж байна. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ унадаг дугуй унуулахдаа хараа хяналт сайн тавьж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Ган-Эрдэнэ
Сэтгэгдэл байхгүй байна