
“Мөрөөдлийн театр”-ын залуус олны анхааралд байдгийг тэдний тоглосон реклам, зар сурталчилгаануудаас харж болно. Ах эгч нарынхаа шийрийг хатаах Шагай, Батаа, Эрхэмээ нар хувийн амьдрал дээрээ ч тэднээсээ дутахгүй дуулиан шуугианы эзэд.
Жүжигчин Г.Эрхэмээгийн тухайд гэхэд эхнэрээсээ салсан, сольсон гэх өнцгөөрөө хэдийнэ хэвлэлийн баатар болсон. Асуудлыг лавшруулвал, тэрээр жүжигчин н.Баярмаа гэх бүсгүйтэй нэг хэсэг романс үүсгэсэн ч гэлээ гэр бүлээ орхиогүй аж. Залуу хүний амьдралд юу эс тохиолдох билээ, сэтгэлийн жолоо алдсан мэргэжил нэгт бүсгүйтэйгээ хэсэг хугацаанд зугаацсан ч гэр бүлийн амьдралаа тарааж бутраалгүй эргэн ирсэн нь авааль эхнэр нь бие давхар байгаагаас харагдаж байна. Ямартай ч жүжигчин Г.Эрхэмээ гурав дахь хүүхдээ өлгийдөж авах нь ээ.







М.СОНОР
Сэтгэгдэл (110)